Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон Хятадын “Shenzhen Yuanxing Gene-tech” компани Хятадад "Спутник-V" вакцины 60 сая гаруй тунг үйлдвэрлэх гэрээг амжилттай байгуулжээ.
Нийт 30 гаруй сая хүнийг дархлаажуулах вакциныг Хятадад үйлдвэрлэх ажил ирэх тавдугаар сараас эхэлнэ гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан өчигдөр /2021.03.29/ мэдээлсэн байна.
Уг вакциныг Хятадаас гадна Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа ба өнгөрсөн долоо хоногоос Беларусь улсад мөн үйлдвэрлэж эхэлсэн. Беларусь улсад нийт 500 мянган тунг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
“Спутник- V” вакцин нь дэлхийн 57 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд эдгээр улсуудын хүн ам нийлээд 1,5 тэрбум орчим болж байгаа аж. Вакцины үр дүнгийн хувьд Covid-19-ийн эсрэг 91,6 хувийн дархлаа тогтоодог нь батлагдсан юм.
Барууны улс орнуудын зүгээс Хятад, Орос улсуудыг өөрсдийн бүтээсэн вакцинаа ядуу буурай орнууд руу нийлүүлэх замаар геополитикийн давуу тал бий болгож байна хэмээн харддаг ч үүнийг эрс няцааж байгаа юм.
Эх сурвалж: Moscow Times
Холбоотой мэдээ