Автомашины яндангаас гарах утаа, дуу чимээг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Автомашины яндангаас гарах утаа, дуу чимээг шалгаж байна

Автомашины яндангаас гарах утаа, дуу чимээг шалгаж байна

Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа, дуу чимээ” зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлд хяналт тавих хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн оношлогооны төвтэй хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Ингэснээр холбогдох хууль тогтоомж дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны найрлага дахь хорт бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байгаа эсэхийг шалган тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах зорилготой юм байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж үзлэг оношлогоондоо цаг тухай бүрт нь хамрагдаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж