Улсын хэмжээнд өнөөдөр 10 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдана | News.MN

Улсын хэмжээнд өнөөдөр 10 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдана

COVID-19

Улсын хэмжээнд өнөөдөр 10 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдана

Улсын хэмжээнд өнөөдөр 10 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдана

Нийслэлд өнөөдөр /2021.03.30/ дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотод 2021 оны гуравдугаар сарын 29-нд дархлаажуулалтын 37 цэгт  89 багийн 619 эмч, ажилтан ажиллаж, нийслэлийн хэмжээнд 10 мянга, орон нутагт 444 цэгт нийт 10444 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 29-ний байдлаар нийт 290108 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын өгсөн мэдээллээр БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрч байна. "Астра Зенеака" вакцин хийлгэсэн нийт иргэдийн 51 хувьд дээрх шинж тэмдгүүд илэрсэн. Ирэх сарын 20-ноос энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхлэнэ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-30 66.181.184.220

Цөөн бна аааааааааааа

Avatar

Зочин 2021-03-30 192.82.64.208

maluud uhaantai yum bol ene balai БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин-a boliochee, hun amini heregt orvoo muu har tuuchiinuudaa. 76 hyataduudaas mungu karmaalchaad yamarch medeelel baihgui, batalgaa baihgui "Синофарм" oruulj irj bid heded tariad baigaa. ene suut uhaantanguudaa lalruudaa shinjilgee hiigeed uzeechee naad "Синофарм" dotor chin yu yavuulsan baina gedgiig ard irgeded medegdeechee, hyataduudad darluulsaar baih uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж