Уучлалт хүсч, тайлбар гаргах тухай

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Уучлалт хүсч, тайлбар гаргах тухай

“Мөнх дэлгэрэх билэг” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд их бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулж, салбар дахь хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллаж байна.

“Мөнх дэлгэрэх билэг” ХХК нь Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрших Сэлбэ голын эрэг дагуух “Ривер Вилла” хотхоны цэвэр усны шугам хийх гэрээг байгуулан гадна шугамын ажлыг эхлүүлсэн.

Бид шугамын ажлыг зураг төсөл болоод төлөвлөгөөт графикийн дагуу гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч цаг хугацааны хувьд хязгаарлагдмал буюу COVID-19 вирусийн халдварын улмаас дахин хөл хорио тогтоох болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж шахуу төлөвлөгөөтэй ажлыг гүйцэтгэх явцад голын хамгаалалтын бүсийг ухаж, зохисгүй үйлдэлд гаргасан явдалд гүнээ харамсаж буйгаа дахин илэрхийлж байна.

Нөхцөл байдлыг бид даруй хэвийн голдиролд нь оруулахаар бүрэн хүчин чармайлт гарган нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Дээрх асуудлаар тус төсөл болоод гэмтэлтэй огт хамааралгүй “Эко констракшн” ХХК-ийн талаар сүүлийн үед олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр буруу ташаа мэдээллийг нийтлэж байгаа нь энэхүү цар тахлын хүнд үед бүтээн байгуулагч компанийн нэр хүндэд сөргөөг нөлөөлж байгаад бидний зүгээс тун харамсалтай байна. Тус компани нь дээрх гэмтэл болоод асуудалтай ямарваа нэгэн байдлаар огт хамааралгүй бөгөөд бид төслийн ерөнхий гүйцэтгэгч болох “Босоо цамхаг констракшн” ХХК-тай зөвхөн гэрээг байгуулан ажлыг гүйцэтгэсэн.

Олон нийтийг бухимдуулж зохисгүй үйлдэл гарган иргэдийн тав тухыг алдагдуулсан явдалд манай компанийн зүгээс дахин уучлалт хүсч, цаашид аюулгүй ажиллагааг чандлан мөрдөж, алдаа онооноосоо суралцан хариуцлагатай ажиллаж болно.

Уучлалт хүссэн,

“МӨНХ ДЭЛГЭРЭХ БИЛЭГ” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
27
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж