Улаанбаатарт 7 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7 градус дулаан байна

Улаанбаатарт 7 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж