НЭМЭЛТ: 20:30 цаг
Монгол, Японы шигшээ багуудын тоглолт 14-0 гэсэн харьцаатай өндөрлөлөө. Эхний үе 5-0 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үед Асано нэг гоол, Инагаки, Осако, Ито, Фүрүхаши нар тус бүр хоёр гоол оруулжээ.
Монголын шигшээ баг ирэх зургадугаар сард Япон улсад Киргизстаны шигшээ багтай тоглоно.
Япон улс 1967 онд Филиппиний шигшээ багийг 15-0 гэсэн харьцаатай хожиж, хамгийн том ялалтаа байгуулж байсан бол өнөөдрийн ялалт нь хоёрдугаарт бичигдэх амжилт нь болжээ.
НЭМЭЛТ:
Монгол, Японы шигшээ багуудын нэгдүгээр үе 5-0 гэсэн харьцаатай Японы шигшээ багийн давамгайлал дор өндөрлөлөө. Талбайн зочин багийн статустай тоглож буй хүчирхэг Японы багаас Минамино, Осако, Камада, Морита нар тус бүр нэг гоол оруулсан бол Т.Хаш-Эрдэнэ өөрийн хаалгандаа гоолджээ.
"Катар – 2022" хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол Улсын шигшээ баг өнөөдөр/2021.03.30/ Японы шигшээ багтай Фүкүда Дэнши цэнгэлдэхэд тоглох болно. Энэ нь Монгол Улсын шигшээ багийн хэсэгтээ хийж буй долоо дахь тоглолт бөгөөд “Талын хөх чононууд” өмнө нь зургаан тоглолт хийснээс нэг хожиж, тав хожигдоод байна. Одоогийн байдлаар F хэсгийг "Цэнхэр самурайнууд" болох Япон улс нэг ч хожигдолгүй 12 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Тажикистан, Кыргызстан, Мьянмар, Монгол зэрэг шигшээ багууд удаалж байна.
ТОГЛОЛТЫН ӨМНӨ
Тажикстанд хэсгийн тав дахь тоглолтоо хийсэн Монголын шигшээ баг гуравдугаар сарын 26-ны өдөр Япон улсад газардаж, Чиба хотноо талбайн эзэн багтай хийх тоглолтын өмнөх бэлтгэлээ хангаж байна.
Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик “Энэ тоглолт хуваарийн дагуу Монголд зохион байгуулагдах байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас Япон улсад болж байна. Талбайн давуу тал гэж байхгүй. Гэхдээ үүнийг шалтаг гэж битгий ойлгоорой. Бид маргаашийн тоглолтод бэлэн. Бид Японы шигшээ багийн эсрэг маш олон зорилго тавьсан. Тиймээс Японы шигшээ багийн тоглогч болон тоглолтод ач холбогдол өгөлгүйгээр, өөрсдийн тоглолтод илүү төвлөрч, анхаарах болно.
Бид энд ирсэн мөчөөсөө эхлэн Япон улсын Засгийн газраас гаргасан дүрэм, журмыг мөрдөж байгаа. Яг энэ үед бол Covid-19-ийн эсрэг яавал сайн, яавал муу вэ гэдгийг 100 хувь мэдэх хүн байхгүй. Нөхцөл байдал ийм л байна. Япон хүмүүс бол маш хариуцлагатай, жижиг зүйлийг ч нарийн хийдэг. Заримдаа энэ нь надад төвөгтэй мэт байгаа ч, энэ нөхцөл байдалд дүрэм журмыг хүндэлж байгаа.
Тоглогчийн сонголтын хувьд мэдээж хүнд байсан удаан хугацаанд тоглогчид маань олон улсын болон дотоодын тоглолт хийгээгүй. Өнгөрсөн оны лигийн төгсгөлд сонгосон тоглогчдоо гол цөм болгосон. Төдийгөөс өдий хүртэл энэ тоглогчид тасралтгүй бидэнтэй бэлтгэл хийсэн. Цар тахлын үед бэлтгэл хийнэ гэдэг тун хэцүү хүнд бие бидэнд байсан. Гэхдээ даваад гарсан. Одоо харин тоглох л үлдлээ” гэв.
Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал “Талбай дээрээ хийх байсан тоглолт маань Япон улсад болох болсонд маш их харамсч байгаа. Монголын олон мянган фанатууд, дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь харж, Монголын шигшээгээ дэмжихийг маш их хүсч байсан. Харамсалтай нь цар тахлын улмаас нөхцөл байдал ийм боллоо.
Тамирчдын хувьд удаан хугацаанд тоглолт хийгээгүй, цар тахлын хорио цээрийн үеэр дасгалжуулагчийн багаас өгсөн дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж бэлтгэл хангасан. Бид 21 хоног Турк улсад бэлтгэл хийсэн. Ирэх тоглолтод 100 хувь бэлэн. Япон улсаас тавьж байгаа цар тахлын дүрмүүдийн хувьд гэвэл биднийг энэ аюулт цар тахлаас хамгаалж байгаад баярлалаа гэж хэлмээр байна” гэжээ.
Харин Японы хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимэ Морияасү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эхний тоглолтдоо талбайдаа Монголыг 6-0 гэсэн харьцаатай хожсон нь том хожил байсан. Мэдээж хэрэг, бид энэ тоглолтод ч хожихыг хүсч байна. Гэхдээ Монгол шиг багийн эсрэг хожил амар ирэхгүй байх” гэх мэт зүйлсийг ярьжээ.
Японы шигшээ баг энэ сарын 25-ны өдөр Солонгосын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд 3-0 гэсэн харьцаатай хожжээ.
ЭХНИЙ ТОГЛОЛТ
Өмнөх тоглолт Япон улсын Саитама цэнгэлдэх хүрээлэнд явагдахад талбайн эзэд Такүми Минамино, Маяа Ёошида, Юта Нагатомо, Кэнсүкэ Нагаи, Ватарү Эндо, Даичи Камада нарын гоолоор 6-0 гэсэн харьцаатай хожсон. Энэ удаагийн хариу тоглолт Улаанбаатар хотод зохион байгуулагдах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас хамаарч дахин Япон улсад явагдахаар болсон юм.
Монголын шигшээ баг Японд ирэхээсээ өмнө Турк улсад бэлтгэл хийж, Тажикстаны шигшээ багтай талбайд нь хэсгийн ээлжит тоглолтоо хийж, 3-0 гэсэн харьцаатай хожигдсон. Харин Японы шигшээ баг "Ниссэн" цэнгэлдэхдээ Солонгосын шигшээ багийг хүлээн аван тоглож, нөхөрсөг тоглолтонд мөн 3-0 гэсэн харьцаатай хожсон аж.
ТОГЛОЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүний хувьд бэртэлтэй, торгуультай тоглогчид байхгүй бөгөөд Б.Балжинням, Н.Цэдэнбал, О.Мижиддорж нар гараанд гарах магадлалтай. Харин Японы шигшээ багийн хувьд Маяа Ёшида, Такүми Минамино, Даичи Камада, Юүюа Осако зэрэг Солонгосын эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ талбайд гаргах гэнэ.
Энэхүү тоглолтыг мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашорюү Д.Дагвадорж тайлбарлан хүргэнэ.
ыы 2021-03-30 202.72.245.125
ямар ХӨгийн тэнэг гарууд вэ гэж япон тамирчид хөгжилдөөд л
Зочин 2021-03-30 192.82.70.21
Яахав яахав ямар дайн болчихсон юм биш.харин хөөрхөн бид нарыгаа инээлгэж байвал сайхан байна.тэрнээс өдөр бүр суваг болгоноор өвчин яриад юун сайхан байгаа юм бэ?болноо болно оросууд дэлхийн аварга болж чадаагүй юм чинь юун даа бухимддаг байна аа!
зочин 2021-03-30 64.119.20.76
Гайхаад байх юмгүй үр дүн, залуус чадлаараа л үзсэн дэлхийн том багуудад тоглодог мэргэжлийн хөлбөмбөгчидтэй зүгээр хөлбөмбөгт дуртай залуусаас бүрдсэн сонирхогчдын баг тоглохоор өөр ямар үр дүн хүлээх юм, бөхөөс өөрийг мэддэггүй, мэддэг бөхөө л дэмждэг, тархи толгой тааруухан бөх голдуу даргатай ийм төр засагтай байхад дэлхийн спортууд монголд хөгжих үү
Зочин 2021-03-30 202.179.27.223
ТАЛБАЙН ГОЛООС ГАНЦ ӨШИГЛӨӨД БОЛТУГАЙ НЬ ХААЛГЫГ НЬ ОНОЖ ОРХИХГҮЙ ДЭЭ. АЮУЛТАЙ ДОВТОЛГОО ХИЙЧИХГҮЙ …
Gan 2021-03-30 150.129.140.219
Зодог тайлаарай хөгшчүүлээ. Хөлбөмбөг бол залуу насны спорт
Uuree 2021-03-30 103.57.94.140
Монголдоо хогжиж урагшилсан юм байхгуй хэрэгтэй хэрэггуй хэруул хийгээд л бие биенээ мэрээд сууж байгаа залуучуудын дэргэд дэлхийн ондор рейтенгтэй багтай тоглоод хожигдоо л биз. Маш том сургамж. Маш том туршлага боллоо. Залуучууд маань сурна. Хожигдоно. Хожино. Гагцхуу урагшаа.
зочин 2021-03-30 202.21.100.210
Асашёриү ичиж үхсэн байхдаа.
AAgii 2021-03-30 59.153.112.34
эхний үеийг дуусгаад цааш нь айгаад үзэж чадаагүй штэ ингэх гээд байсымаа
Зочин 2021-03-30 192.82.80.25
14:0
Арай дэндэнээ. Ядаж нэг гоол оруулсан бол.
Адилхан л хөл гартай залуус харагдах юм.
Нөгөө цээжээ дэлддэг, бид хамгаас мундаг, Монгол ухаан, тэнгэр заяатай , өөр юу ч билээ. Яасан бэ
зочин 2021-03-30 66.181.179.194
манай хоккейчид Казакстанд 15-0 хожигдож байсан түүх хөлбөмбөгт давтагдлаа даа гүйээ яахав сайн бжтлгэл хийх хэрэгтэй залуучуудаа 5-6 наснаас нь бэлдэж эхлэх хэрэгтэйм байна
Зочин 2021-03-30 202.126.88.59
БАГИЙН АЖИЛЛАГАА МОНГОЛД МӨД ХӨГЖИХГҮЙ ЭЭ. ГАНЦ СПОРТ Ч БИШ.
Зочин 2021-03-30 202.126.88.59
МОНГОЛЧУУД ЕР НЬ ЮМ ЮМААРАА ГАДНЫ ОРНУУДААС 15-30 ДАХИН СУЛ МИА ЮМАА ДАА…😂😂😂😂😂 ХАРИУЦЛАГАА ХАМТРАН АЖИЛЛАХ ЧАДВАРАА ГЭЖ…..
Зочин 2021-03-30 66.181.161.59
Ийш тийшээ нисэж хожигдол цуглуулахын дон тусчээ. Яасан ч их мөнгөтэй юм
Зочин 2021-03-30 192.82.80.25
Татвар төлөгч бидний мөнгө
Кккк 2021-03-30 203.169.50.113
Ичиж үхмээр юм. Монголчууд зодолдоод, барилдаад явж байвал таарах амитад
Boli boli 2021-03-30 192.82.73.250
Hairan mungu shde,uur ahil olj hii l dee zaluuchuudaa! Barilga byteen baiguulalt ta naraar dutaj bna shyy! Gants gool hiij chadahgyi bj yun hul bumbug 15-00 shyy! Avto mashinii dugaar bish dee ha ha
Ккк 2021-03-30 66.181.190.123
ЯАДЫН с** МУУ ЛЛРУУДЫГ МАНАЙХАН ҮНДЭСНИЙ СПОРТ СУМОГООР НЬ 20 ЖИЛ ДЭЭРЭЛХЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ …. ТЭГЖ Л БАЙ УДАХГҮЙ ТЭНЦДЭГ ТГД БҮР ХОЖИДОГ БОЛНОО
Tr 2021-03-30 192.82.84.95
Тэнэг! Энэ чинь спорт, дайн байлдаан биш. Яасан их хорсол, үзэн ядалт вэ?! Эхнэр хүүхдээ бол зовоож өгдөг адгуус байх даа.
Kkkk 2021-03-30 66.181.190.123
JOKE ОЙЛГОХГҮЙ ЯАДАГ МАЛ ВЭ ККК ХАХА
иргэн 2021-03-30 103.57.94.140
За яахав дээ. Залуучууд тоглоо л биз. Хожигдоо л биз. Энд одоо нэг их дэлхийн шившиг болоод байх юу байгаа. Ичих юмаа Олж яаж дээ. Дэлхийд хошного улайлгах зондоо узуулэлттэй байж. Хол бомбог тоглох стандартын ганц талбай ч угуй хэвтэж байж. Харин ч эхлэлээ тавьсан энэ залуучуудад талархах хэрэгтэй.
ХангайБазар 2021-03-30 66.181.185.33
Нүдний булай хөгжихгүй ш дээ
Tr 2021-03-30 192.82.84.95
“Хөгжихгүй ээ!” гээд гоншигоноод байдаг юмнууд олон тул энэ улс хөгждөггүй байх аа.
Irgen 2021-03-30 202.126.90.51
Hul bumbugiin holboo-g yah estoi yum bol, hedhen erguu malnuud orj irsen handiv deer ni togloj zoolohoos uur yu ch bhgui, ingej delhiin shivshig bolj bh alba bna u,
Зочин 2021-03-30 202.21.109.38
Za yahvdee manaiha hahaha yapochudtai beltgel hihgui bol uursduu dotoroo higed yahvde manaih sajirahgui shde ter mongo ideed bdag llrud ni iimerhu um boddogui um mori ganboldoos avaad ochoon llrud mongo idlee odoo bolno shde
Зочин 2021-03-30 82.24.213.167
Ирэхэд нь өндгөөр шиддэг бас холбооны удирдлага , дасгалжуулагчииг нь солидог юм даа эрүүл бодлого ухаантай сэтгэлтэй бөмбөг сонирхогчид бас ард түмэн нь. Улсынхаа нэрииг ингэж унагах гэж. Сураагүй тоглоомоор наргиж болно гэхдээ бас нэр сүр гэж бии.
ла ла 2021-03-30 202.55.188.105
Хожигдох болгондоо Монголд талбай байхгүй, мөнгө байхгүй, өвөл хүйтэн, гадаадууд олуулаа гээд ялархаад байхын? Хэн таануусыг хүчээр тоглуулаад олон улсын хэмжээнд шившиг байнаа муусайн дурын Loserүүдээ? Африкууд хоккей нааддагүй шиг таануус бас гаай болхоор зай болбол яанам дээ?
Зочин 2021-03-30 103.212.118.125
хэн чамайг үз гэсэн юм.
б 2021-03-30 59.153.85.107
Ингэж шившиг болж тэмцээнд орохоо больмоор юмаа. Хоккейд ч ийм тоогоор хожигддогийг мэдэхгүй юм байна. Дэлхийн топуудтай тогловол сагсны тоогоор хожигдох юм байна л даа.
Зочин 2021-03-30 103.212.118.125
чиний үзсэн сонссон сэтгэл ухаан 4 тань яг ижилхэн 0:0 ажээ
Зочин 2021-03-30 202.55.188.109
хөлбөмбөгыг чинь 3.4настайгаас нь заадаг юм билээ шүү.хүүхдүүдээ сайн сургаж байгаад хариугаа авцгаа залуусаа.яадаг юм бэ хожигдож байж л хожих сэтгэхүйтэй болно шүү дээ.бэлтгэлээ байнгын хийгээд бие хөгжүүлээд байхад болж л таарна даа.
Зочин 2021-03-30 66.181.161.113
За боль боль.Сумо харсан нь дээр юм байна
Зочин 2021-03-30 150.129.141.188
Зүгээр ажлаа хийгээд завсар зайгаар нь хобби байдлаар бөмбөг хөөж явдаг сонирхогчид 120 сая хүнээс шигшигдсэн байнгын бэлтгэлтэй мэргэжилийн хөл бөмөгчидтэй тоглосон гэдгийг ойлгож байна. Унаж босож байж хөлд ордгийг бүгд мэднэ гутрах хэрэггүй урагшаа залуусаа.
Зочин 2021-03-30 103.212.118.125
Ёстой үнэн чи жинхэн юм ойлгодог МОНГОЛ ЭРИЙН ХУЙХ байна.
хөл бөмбөг сонирхогч 2021-03-30 103.212.118.125
МОНГОЛ ХҮНИЙ ТОГЛОЖ БОЛОХГҮЙ СПОРТЫН ТӨРӨЛ ГЭЖ БАЙХГҮЙ. ХӨЛ БӨМБӨГИЙГ ТОГЛООД Л БАЙНА ШҮҮ ДЭ ! 14: О ГЭДЭГ ТОО БАЙДАГ Л ТОО ШҮҮ ДЭ! 2002 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГЫН ТОГЛОЛТОНД АВСТАЛЧУУД АМЕРИКИЙН БАГИЙГ 31: 0 ГЭСЭН ХАРЬЦААГААР ХОЖСОН БАРИМТ БАЙДАГ, ЕР НЬ БОЛ ХАМГИЙН ОЛОН ГООЛ 149: О ГЭСЭН АЛБАН ЁСНЫ ТОО ДЭЛХИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТҮҮХЭНД БАЙДАГ
Зочин 2021-03-30 202.126.89.188
kkk. odoo bolison n deerdee. ingen barin shivshig bolj yavah yamar heregtei yum. tertei tergui hol n bolhi udaan hodolgoontei. yaponchuudiig guigeed guitsehgui bgaa yum bn l daa.
БУЯН ЖАГАА 2021-03-30 66.181.185.202
БИ ХЭЛЭЭД БАЙДАГ БИЗ ДЭЭ
Зочин 2021-03-30 66.181.188.25
Anh hamt hugjij irsen busad turluud ni hul bumbuguu hol tasarhaa hayaj turuulej hugjluu. odoo 21 zuun bolj baina. hulbumbugiin udirdlaguud neg zuil bodohgui bol hujguun demjigchteigee bugd delhiin shivshig bolj guitslee.
Зочин 2021-03-30 192.82.75.30
Японы тал 14:0 оор хожихдоо зориуд 8-н тоглогчтой байсан байна. Энэ арай дэндэнээ.
зочин 2021-03-30 66.181.161.15
Бие бялдар, ухаан санаа, ур чадвараар ямар байгаагаа ойлгож авлаа, багийн тоглолт гэдгийг марталгүй бүгд нэг сэтгэж, бие бие автомат болтлоо ойлгодог болтлоо бэлтгэж сурч байж амжилтаанд хүрнэ, хөлбөмбөгт дуртай, бүх сэтгэл санаа, амьдралаа зориулж байж л амжилт олно, зүгээр зугаалж байгаад шууд од болно гэж байхгүй шүү,
Зочин 2021-03-30 192.82.68.196
бүх юмаараа яаж хоцрогдож байгаагаа мэдэрлээ баярллаа япончуудаа.багийн ойлголт хурд бэлтгэл сэтгэл зүй ….тэнгэр газар
манай улс төр гудамжин дахь хог шороо нус цэр утаа ураны хордлого атаа жөтөө 25 нам за за болий.
Зочин 2021-03-30 103.212.118.112
14:0-р хожигдсон байна. Арай дэндэж байна. Төсвийн мөнгө үрж тэнэхээ зогсоо. Юу ч чадахгүй амьтад ертөнцийн шившиг болж дууслаа…
shd-2020 2021-03-30 202.9.40.161
Монгол хүний тоглох тоглоом /спорт/ биш юм байнаа. Сумод маш хурдан амжилт гаргасан. тэгэхээр чаддаг юмаа хийцгээе. юм юм руу чадахгүй байж үсчээд яахав
Зүгээрээ сайжирна ш дээ сайжрана. 2021-03-30 192.82.74.110
Хөл бөмбөг сайхан шүү сайхан Манайд хөгжихгээ л байна ш дээ Амжилт
Зочин 2021-03-30 202.9.46.177
МОНГОЛД НЭГ Ч МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ ТАЛБАЙ БАЙХГҮЙ. ХӨӨРХИЙ ИЙШ ТИЙШЭЭ ЯВЖ ЖИНХЭНЭ ЗҮЛГЭН ДЭЭР ТОГЛОЖ ҮЗЭГ Л ДЭЭ ЧААВААС БИТГИЙ БУРУУТГА. ЯАХАВ ОНИГОО Л БОЛООД БАЙГАА БОЛОХООС. ХӨЛБӨМБӨГ ЧИНЬ ЭЗ НЬ ӨНДӨР ХӨГЖСӨН УЛСУУД Л ТОГЛОДОГ СПОРТ. МОНГОЛ ГУЙЛГАЧИН УЛС АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮРЭХЭЭ БОЛЬ Ч ГЭХ ШИГ. ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРГАДАГ ЮМ УУ ЧААВААС. FIFA-ААС Л САНХҮҮ ӨГДӨГ. НӨГӨӨХИЙГ МОНГОЛЫН ХУРГАН ДАРГА НАР НЬ ДУНДААС ЗАВШДАГ Л ГЭЖ СОНССОН. ЗАВШДАГ НЬ ТОДОРХОЙ Л ДОО.
zochin 2021-03-30 64.119.17.17
IIM BAYJ IREEDUY BAYNA GEJ SHAAW DAA , BUR BOLISON NI DEER , BIEIIN KHUGJIL , KHUWIIN CHADWAR , BAGIIN TOGLOLT , UKHAAN , ARGA ZALI GEED BUKH YUMAARAA AWAKH YUM ALGA
Зочин 2021-03-30 192.82.74.88
За даа одоо гадаадад тэмцээн гэж явахаа больчих доо! зөвхөн дотоододоо түгээн дэлгэрүүл! Ер нь хөлбөмбөг мэтийн спортод амжилт гаргахгүй бол "хариуцлага" хүлээх байдлаар олон улсад оролцох эрхийг нь хэдэн жилээр хязгаарла! 15-0 гэж хожигдоно гэдэг улсын нэр хүнд бишүү?!!!
Зочин 2021-03-30 202.179.25.158
одоо ингэж тоглож болохгүй бол больсон дээрдээ. монгол хүн энэ тоглоомоор тоглож чадахгүй юм байна.
зөвлөгч 2021-03-30 202.9.40.161
одоо ингэж тоглож болохгүй бол больсон дээрдээ. монгол хүн энэ тоглоомоор тоглож чадахгүй юм байна.
Зочин 2021-03-30 203.23.49.33
Хичнээн жил бэлтгэл муутай, Монгол хүйтэн, ажлын хажуугаар тоглодог гэж гоншогнох вэ, 10 20 жил 10 10 гоолоор хожигдлоо. Ингэж тоглохоор хэн та нарт цалин өгөх вэ, хэн холбоог нь санхүүжүүлэх вэ, хөгжиж сайжирсан зүйлгүй 20 жил байдаг спорт тамирчин баг гэж байх уу
Морь н**ш 2021-03-30 66.181.184.220
Манайх хожигдох бүрт муу морь Ганболдыг үзэн ядах юм. Ийм хожигдлыг 10 жилийн өмнө аваад өнгөрөх байсан юм
Зочин 2021-03-30 103.212.118.112
11:0-р хожигдсон байна. Арай дэндэж байна. Төсвийн мөнгө үрж тэнэхээ зогсоо. Юу ч чадахгүй амьтад ертөнцийн шившиг болж дууслаа…
Зочин 2021-03-30 202.126.89.93
Төсвөөс мөнгө авдаггүй. МХХ чинь FIFA, спонсор байгууллагуудаас санхүүждэг.
Зочин 2021-03-30 202.126.90.48
14:0
монгол хүн 2021-03-30 103.212.118.125
ЗҮГЭЭРЭЭ ЗАЛУУСАА ! ДАРИЙН УТАА ҮНЭРЛЭЖ Л БАЙ!!! БИ ХӨЛБӨМБӨГИЙН ФАНАТ БҮР МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ФАНАТ .БИ ҮҮНЭЭСЭЭ ЕР ИЧДЭГГҮЙ БӨГӨӨД БАГИЙНХАА БҮХ БАЙДЛЫГ ОЙЛГОЖ ДЭМЖИЖ БАЙДАГ БОЛОХООР МАНАЙ БАГИЙН ТОГЛОЛТ БОЛГОН НАД СОНИРХОЛТОЙ БАЙДАГ. АУГАА БРАЗИЛИЙН БАГ Ч 0:8 ХОЖИГДОЖ БАЙХЫГ ХАРЖ ЯВЛАА. ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ МАНАЙ ГУДАМЖИНД Ч БАЯР БОЛНО ГЭДЭГ ДЭЭ
Зочин 2021-03-30 103.212.118.171
Фанат энэ тэр гээд яасан ч том юм.Зүгээр даруухан бай.
Зочин 2021-03-30 43.228.131.110
10 гоолоор хожигдоно баталгаатай.
Зочин 2021-03-30 202.9.46.252
ene heden onigsoog odoo boliyol taarna sayhan neg suraggui ulsad 5/0 duulaa bizdee?
BOLIOO SDAAAAA 2021-03-30 124.158.67.16
ODOO TUSUVIIN MU NGUUR ENE ONIGOONUUDIIG YAVUULJ MUNGU URJ, DELHIIN SHIVSHIG BOLGOHOO BOLIOD VAKTSINAA AVAACHEEE, ICHIJ UHLEE EDNEES
ЗОЧИН 2021-03-30 37.120.232.197
ДАГВАА ЧИ ЯАХ НЬ ВЭ БОЛИО. БАЛЖААГААРАА ТАЙЛБАРЛУУЛЬЯ. АМЬД ДЭЭР НЬ БОДИТОЙ БАС СОНИРХОЛТОЙ.
Тайлбарлагчийг хөө 2021-03-30 66.181.184.220
Энэ тайлбарлагч хэнд ч хэрэггүй амьтан дандаа тоглолтыг биш шал өөр юм чалчина
Зочин 2021-03-30 202.55.188.84
10 жилийн дараа манай хөлбөмбөг өөр болно оо…сургууль болгон хороо болгон 1 талбайтай болчихвол манайд амархан хөгжинө дөө.
Зочин 2021-03-30 202.72.245.125
Ядаж 1 гол оруулчихвал аварга амжилт шүү
Балрах нь амжитын үндэс шүү 2021-03-30 202.179.26.238
за даа 10 x 0 дуулах шинжтэй.Гэхдээ хожигд гэж байгаа юм биш бодит байдал ийм байна.
Зочин 2021-03-30 192.82.68.196
14 өөр хусууллаа.бүр баларсан юм боллоо.уул нь их дөхүүлж хэллээ гэсэн чинь дахаад 4.
Зочин 2021-03-30 202.21.100.164
Жил ирэх бүр сайжирсаар байгаа хөлбөмбөгийн шигшээ багтаа амжилт хүсье
Зочин 2021-03-30 103.136.254.8
0:8
Зочин 2021-03-30 66.181.161.97
Дагаж гүйцгээсээр байгаад л хусуулах байхдаа. Гэхдээ яах вэ, Залуучууддаа амжилт хүсэе.
Зочин 2021-03-30 103.57.92.155
Hahaha. Davgaa uurlaad suid boloh viidee
Зочин 2021-03-30 202.126.89.240
h**** zvheliin vg bitgii l heleereidee, Dagvaa mini !