Ерөнхийлөгчийн сунгаанд Ц.Оюунгэрэлийг дэмжихийг уриалав

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сунгаанд Ц.Оюунгэрэлийг дэмжихийг уриалав

Ерөнхийлөгчийн сунгаанд Ц.Оюунгэрэлийг дэмжихийг уриалав

МАН Ерөнхийлөгчийн сунгаанд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг “сойх”-оор битүүхэн бэлтгэл хангаж эхэлсэн бол Ардчилсан нам ч дутахгүй Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчийнхээ дээлийн захыг мушгиж эхэллээ гэж хэлж болно.

Тухайлбал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл намын гишүүддээ хандан “Ерөнхийлөгчийн сунгаанд Оюунгэрэлийг дэмжих хэрэгтэй” хэмээн уриалаад байна. Тэрбээр “Сунгаанд ялсан Тулгатдаа баяр хүргэе! Ялагчдаа хандан бусад нэр дэвшигчид сайхан үг хэллээ! Нэр дэвшигчид нэг баг болон,Ерөнхийлөгчийн сунгаанд Оюунгэрэлийгээ зад дэмжих хэрэгтэй! Нийгмийг эвлүүлэн нэгтгэж, Улсыг төвшитгөх эмэгтэйчүүдийн цаг нь ирсээн!” хэмээн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.

С.Эрдэнийн тэргүүлж буй Ардчилсан намынхан өчигдөр намын даргаа тодруулах сонгуулийг цахимаар зохион байгуулсан. Таван нэр дэвшигч буюу хуульч Ч.Өнөрбаяр, Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар өрсөлдсөн. Цахим санал хураалтад нийт 30077 гишүүн оролцсоноос М.Тулгат хамгийн олон санал авч, Ардчилсан намын дарга болох итгэлийг намын нөхдөөсөө хүлээгээд буй.

Харин Э.Бат-Үүл даргын хувьд дээрх сунгаанд өрсөлдсөн нэр дэвшигчид нэг баг болон нэгдэж чадвал Ардчилсан нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчийг сойх боломж байна гэдгээ илэрхийлсэн нь энэ.

Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэлийн хувьд ч нам итгэл үзүүлбэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн гэдгээ илэрхийлж ирсэн билээ. Тэрбээр Монгол Улсад ардчилсан хувьсгал эхлэхэд дэмжиж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр өнгөрсөн 30 гаруй жилийн турш тууштай дуу хоолойгоо илэрхийлж, тэмцэж ирсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
ТэнэглэлТэнэглэл
30
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж