"Цахим бүртгэлийн тусламжтайгаар халдвар авсан иргэдийн маршрутыг нарийвчлан гаргаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

"Цахим бүртгэлийн тусламжтайгаар халдвар авсан иргэдийн маршрутыг нарийвчлан гаргаж байна"

Монгол Улсын 15 аймагт Covid-19 халдвар бүртгэгдээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Өвөрхангай аймагт 20 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 67 боллоо. Үүнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хужирт сэмжид” ХХК-ын сувиллын голомттой холбоотой 20 хүнээс Covid-19 нэмж бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүс дунд насанд хүрсэн 63, жирэмсэн нэг, хүүхэд хоёр байна. Мөн энэ сарын 29-ны өдөр 311 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 309 хүний хариу сөрөг гарсан. Шинжилгээний хариу нь сул эерэг гарсан хоёр хүний шинжилгээний хариуг баталгаажуулсны дараа мэдээлэх болно.

Гэрийн ажиглалтад 2038 иргэн байна. Одоогийн байдлаар нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа нь Бүрд сум байна. Өчигдөр Бүрд сумаас 68 хүний PCR шинжилгээний дээжийг ХӨСҮТ-рүү явуулсан. Одоогоор шинжилгээний хариу гарч дуусаагүй байна.

Цахим бүртгэлийн системийн ачаар халдвар авсан иргэдийн маршрутыг нарийвчлан гаргаж чадаж байна. Ногоон бүсээс ирж буй хүнийг аймаг руу оруулна. Харин халдвартай бүсээс ирж байгаа хүнийг хүлээж авахгүй” гэв.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж