"Рио Тинто"-гийн Монгол дахь захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

"Рио Тинто"-гийн Монгол дахь захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

"Рио Тинто" групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаараа Х.Амаржаргалыг томилжээ.

Х.Амаржаргал нь 2008 оноос хойш "Рио Тинто"-гийн Ази тивийг хариуцсан хайгуулын баг, "Оюутолгой", Нүүрс болон очир эрдэнийн салбар нэгжүүдэд удирдах албан тушаал эрхэлж байсан аж.

Тэрбээр "Рио Тинто"-гийн Хайгуулын группэд Ази бүсийн Бизнес хөгжлийн зөвлөх, “Оюутолгой”-н Стратеги хөгжлийн ерөнхий зөвлөх, "Рио Тинто"-гийн Зэс, Очир эрдэнийн группийн Ажлын албаны дарга, "Рио Тинто Монгол” ХХК-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм байна.

Х.Амаржаргал нь мэргэшсэн хуульч бөгөөд "Рио Тинто"-гийн Монгол дахь төдийгүй Лондон дахь төв оффист хайгуул, стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байжээ.

Дашрамд дурдахад, өнөөдөр "Рио Тинто" группийн үүсэн байгуулагдсан 148 жилийн ой тохиож буй юм.

Б.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж