Дайчилгааны тухай болон Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын “Цэрэг стратегийн бэлтгэл” сургалтыг Батлан хамгаалах яам гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалт нь шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нарт зориулан анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Батлан хамгаалахын шинэ эрх зүйн орчинд явагдаж байгаагаараа онцлогтой. “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалт нь 2003 оноос хойш уламжлал болон явагдаж буй бөгөөд батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, Төрийн нарийн бичгийн дарга нарыг батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний талаар шинэ мэдээ, мэдээллээр хангасан чухал ач холбогдолтой сургалт болж байгаа юм.
Сургалтын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, яамдын Төрийн нарын бичгийн дарга нар болон БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа С.Ганбямба, ТЗУГын дарга, хурандаа Ч.Гандирваа нар оролцлоо.
Тус сургалтыг Батлан хамгаалахын сайд нээж хэлсэн үгэндээ “Шинээр болон шинэчлэгдэн батлагдсан батлан хамгаалах хууль, тогтоомжууд ялангуяа Орон нутгийн хамгаалалтын тухай болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдан гарсантай холбогдуулан нэлээдгүй дүрэм, журмуудыг шинээр болон шинэчлэн боловсруулж төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүргийг нарийвчлан тогтоох юм. Тиймээс энэ удаагийн Төрийн нарийн бичгийн дарга нартай явуулах “Цэрэгстратегийн бэлтгэл” сургалт нь төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэхэд ихээхэн дэмжлэг болно” хэмээн онцолж, сургалтад оролцогсдод амжилт хүслээ.
Тус сургалтаар Монгол Улсын аюулгүй байдал, аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтүүд, батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэлт, Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, шинэчлэлтийн талаар болон төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг олон чухал сургалтууд багтах юм.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
Зочин 2021-03-29 61.228.222.243
Ямар хэрэгтэй юм
КОРОНА 2021-03-29 64.119.18.86
ТӨРИЙН НАРИЙНТАНГУУД ЭНЭ СУРГАЛТ ГЭЭЧИЙН ҮЕЭРЭЭ БҮХ ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГЫН ДУУЧ , БҮЖИГЧ ХҮҮХНҮҮД АВЧИРУУЛАН НАРГИН ЦЭНГЭЖЭЭ !!! АВЧИРУУЛСАН ЭМСИЙН ДУНД КОРОНАТАЙ ХҮҮХЭН БАЙЖ !!! ҮЛГЭР АМАРГҮЙ МУУХАЙГААР ТӨГСЧЭЭ
Зочин 2021-03-29 185.220.100.249
)))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-03-29 202.126.90.141
Байхын бараа идэхийн дараа болсон БХЯ-ныхан төсвөө ахиухан батлуулах гэж л тал засч энэ нэг балай сургалтыг явуулж төгсгөлд нь цэргийн цол өгч өөрсдийнхөө салбарынхаа нэр хүндийг унагаж насаараа үнэнч шударгаар зүтгэж яваа мянга мянган офицеруудаа доромжилдог.
зочин 2021-03-29 202.9.46.64
цэргийн бэлтгэл үүрэгтэн, байлдагч түрүүч нараа сургасан бол дээр байж. Эд нарыг бүгдийг нь хурандаа болгоно биз дээ
???!!! 2021-03-29 192.82.69.216
Бөөгнөрөл үүсгэж болохгүй гэдгийг ойлгоогүй УОК-ийн гишүүн бөгөөд сайд уу? Оюутнуудын хичээлээс юугаараа ялгаатай байна? Ийм мулгуу ажлуудаас болоод л халдвар хаврын түймэр шиг түгж байгаа бус уу? Ийм тэнэг юм зохион байгуулсан сайд, дарга нарт ямар шийтгэл ногдуулах вэ? Загнаад л өнгөрөх үү?
зочин 2021-03-29 59.153.114.229
Одоо бүгд л цол зүүгээд ирнэ дээ.
зочин 2021-03-29 66.181.183.90
Одоогийн нөхцөл байдалд тохиромжгүй арга хэмжээ байна даа.
Онлайнаар ядаж зохион байгуулахгүй дээ. Гар дээрээ 10 суниаж чадах болов уу
энэ ТНБД нар?
Зочин 2021-03-29 49.0.142.200
Estoi erguu ymaa Hukees hoish iim soliotoi ym bolood bh ym
Зочин 2021-03-29 124.158.64.205
Дарга нарыг бэлтгэж яадын дайн болвол гөлөг царайлаал гэртээ хэвтэнэ ш д наадуул чинь. Бэлтгэлээр халагдсан түрүүч, байлдагч нараа дахин сургалтанд хамруулаач.
Зочин 2021-03-29 150.129.140.146
Хэнтэй байлдах гээд бэлтгэдэг тээнэгүүд вэ. Ажлаа хийж чадахгүй байж. Орос Хятадаа дийлэхгүй. Энэ 2ыг давж ирэх нь байхгүй.
Зочин 2021-03-29 124.158.64.205
Зэвсэгт тэмцэл хаана ч, ямар ч хүрээнд гарч болно ш дээ андаа. Хэдэн Казах, Увсын дөрвөдүүд чинь тусдаа улс байгуулна гээд з****г бариад босвол чи яахын? Бүхэл бүтэн улс байж армиа татан буулгаад Дамбийжаа, Оспанбек шиг хэдэн золбин дээрэмчдэд дээрэлхүүлээд сууж байх уу хэдүүлээ?
Зочин 2021-03-29 202.9.40.170
Tsergiin deglemtei uls bolohnuu? Surelsug.n hiin bgaa ajil
Зочин 2021-03-29 192.82.90.228
шоу