ДЭМБ: Covid-19 анх амьтнаас хүнд дамжсан нь магадлал өндөртэй

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Covid-19 анх амьтнаас хүнд дамжсан нь магадлал өндөртэй

ДЭМБ: Covid-19 анх амьтнаас хүнд дамжсан нь магадлал өндөртэй

Хятадын Ухань хотод очиж ажилласан ДЭМБ-ын шинжээчдийн баг Covid-19 өвчин нь лабораториос бус амьтнаас хүнд халдсан гэх таамаглал нь магадлал өндөртэй гэж дүгнэжээ. Ингэхдээ сарьсан багваахайнаас шууд хүнд дамжаагүй, гуравдагч амьтнаар дамжин хүнд халдварласан байх магадлал маш өндөр байгаа гэнэ. Сарьсан багваахайнаас илэрсэн коронавирус болон Covid-19 өвчний хоорондын хувьслын зай нь хэдэн арван жилийн зайтай байгаа аж.

Иймд Уханийн лабораториос алдагдсан гэдгээс бусад боломжит бүх хувилбарыг цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж шинжээчид үзэж байгаа юм байна. Мөн хөлдөөсөн амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс хүнд дамжсан гэх таамаглал яригдаж байгаа ч энэ магадлал маш багатай хувилбар аж.

ДЭМБ-ын эрдэмтдийн Уханьд ажилласан судалгааны тайланг олон нийтэд танилцуулах хугацаа удаа дараа хойшлогдсоор байгаа юм. Зарим судлаачид үүнийг Хятадын тал цар тахлын жинхэнэ үнэнийг гажуудуулахыг оролдож байна гэж байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж