Нийслэлийн прокурорын газраас Монголын үндэсний бөхийн холбоонд допингтой холбоотой хэргийг хаасан талаарх албан бичгийг хүргүүлжээ. Тус албан бичигт "Допингтой холбоотой хэргийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр хэрэгсэхгүй болгож хааж шийдвэрлэсэн" гэжээ. Харин АТГ-аас 2020 оны аравдугаар сарын 18-ны өдөр хэргийг шалгаж байгаа талаарх албан бичгээ МҮБХ-нд ирүүлсэн аж.
Үйл явдлыг эргэн сануулахад, допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын аварга Э.Оюунболд өөрийг нь зохион байгуулалттай энэ хэрэгт гүтгэж байна хэмээгээд баяр наадмын комиссын гишүүдийг шинжилгээний сорьцыг санаатайгаар өөрчилдөг, сольдог гэх гомдол гаргаад байсан билээ. Тэгвэл энэхүү гомдлын дагуу хууль хяналтын байгууллагууд ажиллаж, дээрх шийдвэрийг гаргажээ.
Холбоотой мэдээ