Прокурор: Нийгмийг цочроосон хэргүүдийг мөрдөн шалгаж байна | News.MN

Прокурор: Нийгмийг цочроосон хэргүүдийг мөрдөн шалгаж байна

Прокурор: Нийгмийг цочроосон хэргүүдийг мөрдөн шалгаж байна

Прокурор: Нийгмийг цочроосон хэргүүдийг мөрдөн шалгаж байна

Нийгэмд шүүмжлэл дагуулж, олны анхаарлыг татсан зарим хэргүүдийн талаар нийслэлийн Прокурорын газраас тодрууллаа. Тухайн үедээ нийгэмд багагүй шүүмжлэл өрнүүлсэн эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь өдийг хүртэл тодорхойгүй байгаа юм.


“ХАН ТАЛСТ” КОМПАНИЙН ХЭРГИЙГ ДӨРВӨН УДАА ШҮҮХЭЭС БУЦААЖЭЭ 

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг 2020 оны тавдугаар сард (2020.05.17) гарсан.  Бүтэн жил тойрч буй энэ хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2021.03.29/нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч Прокурор руу хэргийг буцаалаа. Шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Хэргийн хариуцагчаар “Хан Талст” компани татагдсан. Амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийнхэн өчигдөр  хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийхдээ “Хэрэг явдал болсноос хойш арван сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.  Өмнө нь шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч дөрвөн удаа шүүхээс буцаагдсан. “Хан Талст” компанийн зүгээс сэтгэл санааны хохирлыг барагдуулна гэх тайлбар өгсөн. Хүүхдүүдийн буяны ажилд тус бүр хоёр сая төгрөг бэлнээр өгсөн. Мөн шинэ жилийн өмнө гурван айлд хүнсний тусламж үзүүлж нэг, нэг сая төгрөг өгсөн. Хохирогчийн талаас “Хан Талст” компанитай тохиролцсоны үндсэн дээр гурван өрх тус бүр 20 сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч 20 сая төгрөг өгөөгүй байгаа” гэлээ.

Тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэхдээ “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд тус компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд НМХГ-аас хоёр удаа мэдэгдэл өгсөн.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэдгийг хэлж байсан юм.

“САГСАН БӨМБӨГИЙН ХОЁР ТАМИРЧНЫ ХЭРГИЙГ ХААГААГҮЙ”

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин өнгөрөгч хоёрдугаар сард /2021.02.07/ зуурдаар нас барсан. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "23 Стормс" багийн тоглогч Т.Их-Уул болон “Отгонтэнгэр” их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг хаагаагүй,  цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлэхдээ "Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Тэр даруй цагдаагийн байгууллага мэдээллийг аван хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай "Ц" гаднын нөлөөтэй амь насаа алдсан. 20 настай "И" өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэсэн юм.

ТӨВ ТАЛБАЙД ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХААГААГҮЙ ГЭВ

Сүхбаатарын талбайд 34 орчим настай залуу өөрийгөө шатаасан хэрэг хоёрдугаар сард (2021.02.08) 13:00 цагийн орчимд гарсан. Зарим эх сурвалжийн  мэдээлсээр энэ хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс харъяалах дүүргийн прокурорын газарт гаргасан гэх мэдээлэл бий. Энэ талаар нийслэлийн Прокурорын газраас тодруулахад хэргийг хаагаагүй, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэв.

Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба зэрэг холбогдох газрууд шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Болсон үйл явдлын камерын бичлэг гэх мэт зүйлийн нотлох баримтуудыг авч, мөн ойр орчимд нь байсан хүмүүсээс мэдүүлэг авч байна. Амиа алдсан иргэний цогцсыг задлан шинжилгээнд оруулахаар хүргүүлсэн. Тухайн иргэний биеэс 1987 онд төрсөн Э гэх иргэний үнэмлэх гарсан бөгөөд яг өөрийнх нь бичиг баримт мөн эсэхийг нарийн тодруулан шалгана. Сүхбаатарын талбайд ажиллаж байсан цагдаа нар түргэн шуурхай гүйж очин аврахыг оролдсон боловч харамсалтай нь галд шатсан байсан. Уг хэргийг тодруулахаар Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна” гэсэн юм.

ТОВЧООН ДЭЭР НАС БАРСАН ИРГЭНИЙ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сард /2021.12.06/ Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан бөгөөд 22-ын  товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадаагүй нэг иргэн нас барсан. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж, шалгаж байгаа аж.

Тухайн үед НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар мэдээлэхдээУлсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн шөнө Архангай аймгаас хувийн автомашинтай  ирсэн зургаан зорчигч шинжилгээ өгөөгүй байсан.  Тиймээс бид PCR шинжилгээ авахаар төлөвлөөд байсан. Энэ хугацаанд тус аймгаас ирсэн  иргэн О-гийн биеийн байдал муудаж, нийслэлийн түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлэх хооронд тухайн иргэн нас барсан. Цагдаагийн байгууллагаас нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэдгийг хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-30 103.9.90.100

яасан ч удаан шалгадагийн шүүх 4 удаа буцаана гэхээр цагдаа прокурор нь хэргээ шалгаж чадахгүй байна уу шүүх шийдэж чадахгүй байна уу 4 буцаана гэдэг арай л юм

Avatar

зочин 2021-03-30 202.131.233.251

эцэг эхчүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад хүүхдээ харж ханддагүй юм. яагаад сул дэмий тэнүүлдэг юм. ер нь хариуцлага гэж байна уу

Avatar

К.Нэргүй 2021-03-30 202.179.21.209

Сэлэнгэ аймагт насанд хүрээгүй бага насны хоёр охиныг хууран гэртээ аваачиж байлдааны макарав гар буугаар зэвсэглэж б** тулган айлгаж зоориндоо хорьж удаа дараалан хүчиндсэн аймар хэрэг гараад хэрэг хийсэн хүн нь ОХУ руу оргон зугатаад жилийн дараа Зочид буудлаас баригдсан урьд 7 удаа шоронд ял эдэлж байсан овог нэрээ сольсон Түмтийн Батцэрэн гэдэг аймар хэрэг хийсэн хүний хэргийг дүү нь хуульч учраас удаашруулаад завууруулсан гэж нутгийнхан нь яриад байхын анхааралдаа аваач

Avatar

Зочин 2021-03-30 202.55.188.84

800 гаруй хохирогчтой 10 гаруй тэрбум төгрөг луйвардаж барилгын захиалга авсан Нарны хүү сарны охин Гурван марал констракшн захирал Гүрсоронзон Одгэрэл гэдэг эгч дүү залилагчидын хэрэг прокурор шүүх дээрээ будлиантаад бас л явж өгч байна.энэ ч бас л том хэрэг шүү дээ.

Avatar

Иргэн 2021-03-30 64.119.21.70

Хурцийн хэрэг хурцдаад байна. Хулхи хэрэг нь илрэх гээд байна. Эбагийн энэ сайт сэтгэгдэл оруулахгүй устгаад байна.

Avatar

Хаха 2021-03-30 124.158.65.179

Сэтгэгдэл чинь орчиж. Бас ямар нэг булай хэргээ булахын тул Эбигиын нэр, Зоригийн хэрэг хоёрыг ашиглах хамгийн үр дүнтэй болохыг судалгаа харуулсан байдгийн

Avatar

Зочин 2021-03-30 122.201.22.86

ЭХ НЯЛХАСТ ХОЁР ӨДӨР ЭМЧИЛГЭЭ ХИЙХГҮЙ , ЭХТЭЙ НЬ Ч УУЛЗУУЛАХГҮЙ БАЙСААР БАЙГААД НАС БАРУУЛСАН 10 НАСТАЙ ОХИНИЙ ХЭРЭГ БАЙНА ДАА БАС .

Avatar

Иргэн 2021-03-30 66.181.189.134

Жинхэнэ дуулиан асуудлууд алгаа.

Avatar

Зочин 2021-03-30 103.26.193.138

ХУХДУУД АЛСАН ХАН ТАЛСТ БАРИЛГА БАРИСААР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж