Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ

Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож байсан Г.Сарангэрэл гуравдугаар сарын 21-нд олон улсын шуудангаар мөс гэх мансууруулах бодис авах гэж байгаад цагдаа нарт баригджээ. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаа аж.
Тэрбээр өмнө нь буюу 2014 оны гуравдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн нэгэн зочид буудлын гадаа нэр бүхий гурван хүний хамт машин дотроо хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хар тамхитай холбоотой хэрэг 30 орчим хувиар нэмэгдсэн гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан.
Тэгвэл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар нь 2019 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаанаас нийт 99.313 грамм мансууруулах бодисыг илрүүлэн хурааж байжээ. Энэ нь 2017 оныхоос 4.3, 2018 онтой харьцуулахад гурав дахин өссөн тоон үзүүүлэлт юм. Мөн 2019 онд урд өмнө Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй хоёр төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ.
Түүнчлэн хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 19-35 насны залуус байдаг аж.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан тохиолдолд дараах байдлаар шийтгэдэг байна.
  • 1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 3.Энэ гэмт хэргийг, 3.1.байнга тогтвортой; 3.2.улсын хилээр нэвтрүүлж, 3.3.улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Р.ДУЛАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж