“Домино – хvмvvс” – дэлхийн цоо шинэ рекорд

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

“Домино – хvмvvс” – дэлхийн цоо шинэ рекорд

Ямагт хvмvvсийнхээ тєлєє байж, тэдний эв нэгдэл, харилцааг сайжруулахын
тулд олон нийтийг хамарсан хамгийн ер бусын, vр бvтээлтэй арга
хэмжээнvvдийг байнга зохиодог Европ тивийн улс орнуудын нэг болох
Германы хэсэг залуус саяхан “домино – хvн” номинацид Гиннесийн амжилт
тогтоожээ. Энэ бол Гиннесийн номонд багтсан олон олон рекордуудын
дотроос хамгийн амархан тєрлийн нэг нь юм. Энэхvv vйлдлийг хийхэд их
хvн, зєєлхєн гудас, сайхан сэтгэгдэл гурав байхад л хангалттай байдаг.
Гартаа гудсаа сайтар барьсан олон олон хvн єрж тавьсан шоо шиг шил шилээ
даран нурах энэ vйл ажиллагааны ємнєх рекордыг санаа сэтгэл нийлсэн 344
хvн Дубай хотод тогтоожээ. Тэгвэл саяхан буюу єнгєрсєн 7-р сард Германы
ард иргэд дээрхи тоог бараг 2 дахин єсгєсєн байна. Ингээд єнгєрсєн сард
Германд гартаа матрас барьсан 769 хvн нэг нэгнийгээ даган хуйлран
унацгаасан байна. Энэхvv сонирхолтой, бас сайхан энергитэй фото
мэдээллийг уншигч тантай хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж