Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр Covid-19-тэй гарахгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр Covid-19-тэй гарахгүй

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар иргэдийн асуултад хариулт өгч, үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 26-28-нд иргэдээс нийт 623 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 88 иргэн хандсанаас 39 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 49 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 192 буюу 30.8 хувийг машин ачилт, 96 буюу 15.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршил, 94 буюу 15.1 хувийг орон нутаг руу зорчих хөдөлгөөний талаарх мэдээлэл эзэлж байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Covid-19-ийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

Вакциныг ямар хүмүүст хийж байгаа вэ?

-Вакцины нөөц хязгаарлагдмал байгаатай холбоотой Монгол Улсын Засгийн газраас хамгийн түрүүнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цэрэг, мэргэжлийн хяналтын ажилтан, архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүсийг вакцинд хамруулж байгаа.

Вакцин хийлгэсний дараа вирус илрүүлэх шинжилгээгээр вирустэй гарах уу?

-Үгүй. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарахгүй. Харин дархлааны хариу урвалын нөлөөгөөр эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр эерэг гарах боломжтой.

Томуугийн вакцин “Covid-19-өөс сэргийлэх үү?

-Үгүй. Гэхдээ томуугийн эсрэг вакцин хийлгэснээр Covid-19-ийн халдвартай хүн томуугийн халдвар давхар авахаас сэргийлнэ.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж