НЭМЭЛТ:
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан сангийн тогтоол усанд амиа алдсан дөрвөн хүүхэдтэй холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч Прокурор руу хэргийг буцаалаа. Шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Тогтоол усанд амиа алдсан хүүхдүүдийн хэрэг дөрвөн удаа шүүхээс буцаагджээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан сангийн тогтоол усанд өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 17-нд 8-12 насны дөрвөн хүүхэд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийн шүүх хурлын тов дөрвөн удаа хойшилсны эцэст өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг нь болж байгаа юм. Хэргийн хариуцагчаар “Хан Талст” ХХК татагдаад буй. Амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийнхэн өнөөдөр /2021.03.29/ хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэд “Хэрэг явдал болсноос хойш арван сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Өмнө нь шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч дөрвөн удаа шүүхээс буцаагдсан. “Хан Талст” ХХК-ийн зүгээс сэтгэл санааны хохиролыг барагдуулна гэх тайлбар өгсөн. Хүүхдүүдийн буяны ажилд тус бүр хоёр сая төгрөг бэлнээр өгсөн. Мөн шинэ жилийн өмнө гурван айлд хүнсний тусламж үзүүлж нэг, нэг сая төгрөг өгсөн. Хохирогчийн талаас “Хан Талст” компанитай тохиролцсоны үндсэн дээр гурван өрх тус бүр 20 сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч 20 сая төгрөг өгөөгүй байгаа” гэлээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Зочин 2021-03-29 202.21.107.100
ХАНТАЛСТЫН ЗАХИРАЛ ГЭЖ ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭР ЯЛ ЭДЛЭЖ БАЙСАН БАТЭНХ ГЭЖ НЭГ ШОРОНГИЙН ХОРИГДОЛ БАЙГАА ДАА..
Зочин 2021-03-29 162.247.74.74
))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Боролзой 2021-03-29 66.181.161.42
Арай ч дээ алтан амь 20-хон сая байх ч гэж дээ, нэхүүлэлгүй 200 саяыг өгөөч ээ тэр компани нь
б 2021-03-29 66.181.161.55
Гуцаа. Чиний амины төлөө сохор зоос ч өгөхгүй. Тэгээд ч хүүхдээ харж байхгүй юугаа хийж байсан юм
ШИХИХУТАГ 2021-03-29 66.181.161.1
ШҮҮХИЙН ПРОКУРОРУУДЫН ХУУЛИЙН ХУЛГАЙ… ХОХИРОГЧИЙГ ДАХИН ЯЛЛАДАГ…
ШҮҮХИЙГ ШҮҮХ ЦАГ БОЛСООН…
Зочин 2021-03-29 103.212.117.136
Барилгын компанид бол юм ч үгүй мөнгө нэхэмжилж дээ чааваас