Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Жагар өнөөдөр /2021.03.29/ Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлэх үеэрээ маргааш жагсаал зохион байгуулахаа мэдэгдэв. Тэрбээр хууль бус газар олголтыг цуцлахыг шаардаж, жагсаал зохион байгуулах юм байна.
Монгол Улсын хэмжээнд Covid-19 эрчтэй тархаж байгаагаас халдварын шинэ тохиолдол өнөөдөр л гэхэд 575-аар нэмэгдсэн. Улсын хэмжээнд халдварын батлагдсан нийт тохиолдол 7500-г даваад буй.
Ийм үед иргэдийг нийгмийн харилцаанд орохгүй байхыг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй ч Б.Жагарт энэхүү цар тахал хамаагүй бололтой, жагсаалд иргэдийг оролцохыг уриалав.
Хууль бус газар олголттой холбоотой асуудлыг хөндөн тавьж буй нь зөв ч заавал цар тахалтай үеэр жагсаал зохион байгуулахаар улайрч байгаа нь дайны хажуугаар дажин үүсгэсэн хэрэг болохвий гэдэг болгоомжлол төрүүлж буй.
Монголд хавар болохоор “эх орончид” олноор төрж, тэр дундаа сонгууль угтан жагсаал цуглаан зохион байгуулж, хийрхэх нь бий. Б.Жагарын энэ удаагийн жагсаал Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн хийрхэл л байхвий.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ