Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хатуу хөл хорио тогтоохгүй | News.MN

Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хатуу хөл хорио тогтоохгүй

Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хатуу хөл хорио тогтоохгүй

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ бүхний ард хүний амьдрал, ажлын байр, орлого гээд нийгмийн олон асуудал үүсэж байдаг. Хотын даргын хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа олон мянган аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг алдуулахгүйн төлөө, ажлын байрыг хадгалах, орлогыг тасалдуулахгүй байхын төлөө, нийгэм, эдийн засгийг тодорхой түвшинд хэвийн хадгалахын төлөө ажиллаж байна. Иймээс иргэн бүрийн оролцоо туйлын чухал. Шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар явахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Өөрийгөө, хайртай бүхнээ хамгаалах, төр засгийн бодлогыг дэмжих үүднээс энэ бүхнийг чанд мөрдөх хэрэгтэй.

Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдээ тавдугаар сарын 5-н гэхэд вакцины эхний тунд хамруулж дуусна. Зургадугаар сарын 10-нд багтаж хоёр дахь тунг хийж, зургадугаар сарын 20-ноос хойш Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдрал шар түвшинд шилжиж, халдвар авах хүний тоо эрс багасах үзүүлэлтийг ДЭМБ болон холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч байгаа. Иргэн бүр, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хотын ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй. Үүний төлөө хамтдаа хүчээ нэгтгээд тэмцье, зүтгэе, манлайлъя, нийгэм, эдийн засгаа аваръя, хамгаалъя гэсэн аян өрнүүлж байгаа. Өнгөрсөн бямба гарагт аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Бүгд энэ уриалгыг дэмжиж байна. Төрөлх хотоо, бизнесээ, ажлын байраа, хайртай бүхнээ хамгаалахын тулд хувь хүний хариуцлага, сахилга бат дээр суурилж явахаас өөр сонголтгүй. Улаанбаатар хотын иргэн хариуцлагатай, соёлтой байх ёстой. Хотынхоо иргэддээ итгэж байна. Иргэд уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллаж, ажил, амьдралаа зохицуулаасай гэж Хотын даргын хувьд хүсэж байна” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-29 192.82.83.183

Hutsaa chi. 50 dotor too nemj surchihaad uureg yri mal chin

Avatar

Зочин 2021-03-29 192.82.70.208

Мэнд. Өдрийн орлогоороо амьдардаг иргэдээ, ахуй амьдралыг нь яаж хамгаалах вэ. Төлөвлөгөөгөө танилцуулаач.

Avatar

иргэн 2021-03-29 202.179.25.212

Хуцдаг гар аргагүй л Дүнхүү толгой Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдгийг мэддэггүй ээ, хичнээн хийчээгээд тархаад байгаа Халдварыг нэг Бөх ингэж хэлээд Халдвар зогсоод л аан тийм хаа ч байхгүй ээ Хотын дарга гуай өнөө Сурагчидын Автобус чинь явж байгаа юу аан кк

Avatar

Зочин 2021-03-29 202.126.89.135

Ene odoo haldvargui bhad humuusiin setgehuigeer togloj horiod horoo nairuulj idej uugaad l buten jil bolson, 200 hurvel gamshgiin tuvshin geed hul horibo gesen udurt 300, 400, 500 geed buuhgui bhad zugeervgeed suuj bdag MAN hulgaich, gemt hetegtnuud, aluurchid turiin inderees holdoj turiin inderiig ariutguulna uu!!! Gamshgiin tuvshinii toonoos n hed dahin ih toogoor haldvarlasan bhad medseer baij humuusiig uheld hurgene gedeg bol gemt hereg!!!!

Avatar

Zochin 2021-03-29 203.91.112.217

Монгол улс сэтгэлгээний хямралд орсны БАТАЛГАА бол Сумьяабазараар хотыг удирдуулах явдал юм аа

Avatar

Зочин 2021-03-29 66.181.183.156

Ямарч учраа олохоо байчихсан нэг ийм нөхөр яана даа яана. МАН д үүнээс арай өөр эцээхэн чавганц байхгүй гэж үү. Өнөөдөр ярьснаа маргааш мартдаг махан толгой.

Avatar

Зочин 2021-03-29 192.82.64.208

Сумка минээ багахан шиг хуцаарай. Чи хуцалгүй ажлаа хий хийж чадахгүй бол хөдөөрүүгээ тонилоорой. Ямар их юм хуцдаг болцон юм бэ.

Avatar

Зочин 2021-03-29 202.21.109.65

Их хурлын гишүүн байхдаа дүүргээ тохижуулж чадсан бил үү?Сумьяабазар.Одоо хотыг яаж сайжруулах гэж байгаа юм.Хэрэлддэг шигээ гэр хороололыг орон сууцжуулж чадвал үнэн мундаг гэж үзье.

Avatar

Зочин 2021-03-29 202.55.188.87

Sumtaibuzar chi Mongoliin Tsirkiig ulsad ni butsaaj tushaagaad ogtsor za MANgar buh min

Avatar

Зочин 2021-03-29 202.9.40.146

ТЭНЭГҮҮД

Avatar

Зочин 2021-03-29 66.181.161.48

СУИЬЯАБАЗАРЫН ҮГНЭЭС ОЮУН-ЭРДЭНЭ ГАРДАГГҮЙ .

Avatar

Зочин 2021-03-29 202.9.46.51

Сайн ажиллаж байна , атаархуу юмнуудын үгийг бүү тоо

Avatar

Зочин 2021-03-29 66.181.176.32

Сумьяабазарыг муу ажиллаад байна гээд байгаа юм одоогоор нэг их байхгуй байхаа, одоохондоо дугнэхэд арай эрт ч биз, харин зугээр л чадахгуй нь тодорхой, буруу хун тавилаа л гэцгээгээд байх шиг, угаасаа энэ хуний туух, нийгэмд бурдуулсэн имиж нь еерее чадна гэх ямар ч итгэл унэмшил туруулэхгуй байгаа нь тодорхой, тэгэхээр тултал нь хийж чадахгуй л бол ур дун тодорхой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж