Ж.Чинбүрэнгийн хуулийн ард "гамшиг" нуугдаж байна | News.MN

Ж.Чинбүрэнгийн хуулийн ард "гамшиг" нуугдаж байна

Ж.Чинбүрэнгийн хуулийн ард "гамшиг" нуугдаж байна

Ж.Чинбүрэнгийн хуулийн ард "гамшиг" нуугдаж байна

“Би бүх монголоо эмчилнэ” хэмээн алга ташуулан, олны дэмжлэг хүлээн гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль” хэмээх том нэртэй, бие чилээрхүү хуулийн төсөл санаачилсан дуулдана. Бие чилээрхүү гэхийн учир нь хэрвээ энэ хууль батлагдах аваас эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд эрх баригч МАН-ыг үзэн ядаад зогсохгүй, жигшин зэвүүцэх болно хэмээн салбарынхан шивэр авир хийж байна. “Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэж ардын үг байдаг. Эрхэм гишүүн дээрх хуулиасаа болж муу нэр, луу данстай болох эрсдэл өндөр харагдана.

Учир юу вэ гэвэл “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажилгаатай холбогдсон харилцааг тусгайлан хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар  зүйлийн 16.6-д заасан Монгол Улсын иргэнийн баталгаат эрх буюу “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэсэн заалтыг төрийн байгууллага биш “Төрийн бус байгууллага” гүйцэтгэж ажиллахаар тусгасан байгаа нь “но-той, ноцтой” үйлдэл юм. Иргэн таны амьд явах баталгаа “Төрийн бус байгууллага”-д шилжиж байна гэсэн үг. Төрийн байгууллагын үүргийг “Төрийн бус байгууллагад” шилжүүлэн авах далд санаачлагын ард хувийн эрх ашиг нуугдаж байдаг нь нууц биш. Өөрийн хүнээр “Төрийн бус байгууллага”-ын удирдлагыг тавих, тэндээсээ ашиг орлого олох, өөрийн нөлөөг тогтоох зэргээр дарга нар давуу эрх эдэлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Ийм танил технологи үнэртээд эхэлсэн байна.

Мөн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүй, сахилга, хариуцлага алдвал төрийн бус байгууллагын шийдвэрээс шалтгаалахаар байгаа учир төрөөс чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хариуцлага тооцох замаар чанар, стандартыг сайжруулах боломж хязгаарлагдаж байна. Дээрээс нь “Төрийн бус байгууллага”-ын тухай хуулиар эмнэлгийн мэргэжилтний төрийн бус байгууллага байгуулах нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага эсхүл гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэдэг нь ойлгомжгүй байхаас гадна төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх ямар шаардлага байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Тиймээс энэхүү хуулийг салбарын мэргэжилтнүүд дэмжихгүй байгаа бөгөөд УИХ-ын эрхэм гишүүд сайтар шүүн тунгаан үзнэ биз ээ.

Дараагийн нэг асуудал нь эмнэлэгийн мэргэжилтнүүдийг татвараар дарамтах заалт оржээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь заавал гишүүнчлэлтэй, сар бүр эмнэлгийн мэргэжилтнүүдэд гишүүний татвар суутгах талаар тусгагдсан байна. Заавал гишүүнчлэлтэй байгууллагын татвар учраас хууль батлагдвал бүх эмнэлгийн мэргэжилтэн сар бүр татвар төлөх буюу хүсээгүй татвар нэмэгдэх, татварын дарамт үүснэ. Ийм учраас заавал гишүүнчлэлээр элсэх ёстой, гишүүн бүр татвар төлөх ёстой, төлөөгүй тохиолдолд эзэмшсэн мэргэжлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаажсан эрхийн дагуу ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх болон бусад эрхүүд зөрчигдөх эрсдэл үүсч байна.

Монгол Улсад одоогоор Эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дархлаажуулалтын тухай хууль, Донорын тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэсэн багц хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Ж.Чинбүрэн гишүүний  санаачилсан хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтууд нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид аль хэдийнээ тусгалаа олсон, дахин зохицуулах шаардлагагүй зохицуулалтууд байгаа тул хоёр ажил хийж цаг үрэхийн хэрэг юун.

Маш их зөрчил дутагдалтай, гомдол дагуулж, гамшиг нуугдсан эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаран сандран батлах шаардлага огт байхгүй бөгөөд салбарт шаардлагатай эрх зүйн өөрчлөлтийг Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой билээ.

ХҮНИЙ ИХ ЭМЧ Т.БУЯННЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-29 150.7.169.167

Хуулийн төсөлд өөрийн саналыг хэлэх ёстой болохоос биш, ингэж ямар ч үндэслэлгүй, ишлэлгүй мэдээлэл бэлтгэдэг нь ямар учиртай юм бэ. Бодвол уг хуулийг батлахаар өөрийнх нь эрх ашиг зөрчигдөх гээд байгаа юм байлгүй. Тийм л сүрхий эсэргүүцэж байгаа юм бол заалтуудыг гаргаж ирээд шүүмжлэлдээ

Avatar

Зочин 2021-03-29 202.9.46.203

Буяннэмэх гэж хаанаас гарч ирсэн бууны нохой вэ? Дэлхийн жишиг ийм л байдаг. Чинбүрэнгийн зөв.

Avatar

зочин 2021-03-29 202.21.117.98

хэрэв үнэн бол намтайгаа цуг монголоос далд ороорой

Avatar

Иргэн 2021-03-29 202.9.46.152

Би хувьдаа Чинбүрэн эмчийг мэргэшсэн алтан гартай аврагч цагаан халатнуудын нэг гэж үнэлдэг.Аа бас хувийн ашиг сонирхолд хуурч шүүрэх мэхийг маш цэвэрхэн хийж мэргэших төлөвтэй нь ажиглагдсан. Тэр нь Гишүүн асан Билэгтийг молиго өнхүүлж, хувийн бизнесээ ирэдийн эрүүл мэнднд зориулах гэсэн сэтгэлд нь ус хийж, годройтуулж чадсан гээд бодохоор бас л гаргууд мэрэгшиж мэдэх нөхөр болж таарч байгаа юм. Энэ хуулийн цаад санаач уран мэхний нэг хувилбар байхыг үгүйсгэхгүй л болов уу.

Avatar

ЗОЧИН 2021-03-29 158.208.192.248

ЭНЭ ЧИНБҮРЭН БОЛ ХӨГИЙН ДОЛООГЧ ПЯЛДАГА АМЬТАН ДАА. ХҮРЭЛСҮХИЙН ДАЛАЙСАН ГАЗАР НЬ ДАЛД ОРЖ, ДАЛЛАСАН ГАЗАР НЬ ГАРЧ ИРДЭГ. ДЭЭР ШУНАЛ БОЛОН ЭГОНДОО ИДҮҮЛЧИХСЭН НӨХӨР БОЛОМЖ Л ГАРВАЛ ӨӨРИЙГӨӨ МАГТАХ, ЧАВЧАА ХИЙХ ХАНДЛАГАТАЙ…

Avatar

Зочин 2021-03-29 2.58.194.138

Чинбүрэн гишүүний хууль боловсруулах гэж юу байхав дээ бас нэг бөөн эдийн шуналтай би би гэсэн нөхөр шүүдээ. Сэргэлэн эмчийн хийсэн хагалгааг өөрөө анх хийсэн болох гэж их хийрэхсэн хүн шүү . Эмч эмнэлгийн ажилтны хуулийг анагаахын эрдэмтэн докторуудын саналаар шийдэх хэрэгтэй шүү

Avatar

З 2021-03-29 66.181.190.148

Халдвар эрчтэй тархахад та нөлөөлсөн шүү.яагаад дуугүй дүлий байнаа

Avatar

ЗОЧИН 2021-03-29 66.181.182.164

НАМ ДАРААД ӨГ

Avatar

Иргэн 2021-03-29 43.228.130.169

Ард түмэний ухамсар бол болоогүй.Дандаа үнэгүй юм асууж явна.Хувийн эмнэлэгт орж ирээд ямар тэнэг,ухамсаргүй байдаг гээч.Аргагүй л байх даа ямар түмэн бна тийм л төр шүү дээ.

Avatar

zochin 2021-03-29 122.201.23.84

Хуулийн төслийн анагаахын салбарын эрдэмтэд нийлж, хянаж, саналаа нэгтгэж байж гаргамаар юм байна

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-03-29 202.131.244.210

эмч,бөхчин,дуучин, наймаачин, хулгайч нар төрд хэрэггүй нь нотлогдлоо дараа дараагийн сонгуульд СЕХ -ноос маш сайн хяналт тавьж ажилах хэрэг гарч байна. бид урьд нь хуулийн хүмүүсийг их гаргасан гэвч хүний эрхийг зөрчсөн хууль завхаруулсан гэх мэт олон асуудлууд дагууллаа. одоо болъё оо .ард иргэд бид 10000 төгрөг өгөхөөр л тэр хүнд санлаа өгөөд байх юм .хятадад газар шороогоо худалдаад байна гээд л яриад байдаг. Тэгвэл ард иргэд та нар бүхэл бүтэн улсаа өөрийнхөө эдлэх эрх чөлөөгөө худалдсан

Avatar

Галбадрах 2021-03-29 192.82.67.201

Одоо ч хэн сайн хор найруулна тэр хүн л дарга, УИХ-ын гишүүн болдог шүү дээ. Тэгэхээр энэ нөхөр үндсэн ажлаа хийгээд шуналтаж яваа болов у,

Avatar

Зочин 2021-03-29 64.119.27.251

100 жилийн өмнө эмэгтэй хүн хүн эмчилэх нь бүү хэл сургуульд сурдаггүй байлаа. Лам нар хүнээ үздэг, эм тангаа хийдэг байлаа. Хүүхнүүд эмч болох гэж хэт энэ салбарт хутгалдах нь өөрөө тогтолцооны гажиг юм. Чинбүрэн мэтийн чанаргүй эрчүүд хүүхнүүдийн толгойг ашиглаж амьдарч ирсэн болохоос биш, хэзээч анагаах ухааны салбарыг сайжруулан авч ирээгүй юм. Хүүхнүүд нь энэ хэдэ эмч эрчүүдийг элдвээр өөгшүүлсэн салбар болжээ.

Avatar

Иргэн 2021-03-29 202.126.89.61

Эмч нарын цалин бага байж юун татвар төлөх вэ?шүүгч нар шиг цалин авдаг бол өгч болох байх.иым балай хууль гаргаад яах юм бол.хавдарын дарга бсан байж хавдараас эмнэлэг шиг эмнэлэг болгож чадаагүй байж.билэгт гишүүнээс баахан мөнгө авсан гээд ярьдаг.хамгийн гол нь чанаргүй эмч бэлтгэдэг оношоо зөв тавьдаггүй ёс суртахуун байхгүй эмч нарыг битгий бэлдэж өвчтөн хүнд садаа болоочээ гэж бодож бна.заримдаа өмнөөс нь ичих юм.юуч чадахгүй эмээ зөв бичихгүй оношоо зөв тавихгүй эмч нар гаргаад хэрэггүй

Avatar

Зочин 2021-03-29 192.82.90.213

Тус хуулийн төсөлд дурдсан төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулахаас аргагүй. Хуульчид аль хэдийн ийм зохион байгуулалтад орсон. Эрүүл мэндийн салбар социализмын үеийн үр ашиггүй, хүртээмжгүй, ард иргэдэд болон ажиллагсаддаа аль алинд нь сэтгэл ханамжгүй, авч ч болохгүй, хаяж ч болохгүй энэ байдлаараа хол явахгүй нь тодорхой болсон.

Avatar

Түвшин 2021-03-29 103.212.118.252

Соц үеийг дурьдахгүй нь дээр, болох үедээ болж байсан… Семашко юу эсхүүл аль тогтолцоо вэ гэдэг дээр харин мэтгэлцэх асуудал гарна… Халдварт өвчний үед Семашко буюу төрийн оролцоо давамгайлсан тогтолцоо давуу гэдгийг Ковид нотоллоо… Харин төрөлжсөн тусламж үйлчилгээнд яахыг мэргэшлийн нийгэмлэг оролцох нь, тэр тусмаа хүний нөөц дээр тойлголох нь дээр байх болов уу…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж