Хөвсгөлд Covid-19-ийн халдвар авсан байсан таван иргэн эдгэрчээ | News.MN

Хөвсгөлд Covid-19-ийн халдвар авсан байсан таван иргэн эдгэрчээ

Хөвсгөлд Covid-19-ийн халдвар авсан байсан таван иргэн эдгэрчээ

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр Covid-19-ийн 575 тохиолдол нэмж илэрсэн. Үүний  174 тохиолдол нь орон нутгуудад бүртгэгдээд байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн зургаан тохиолдол нэмж бүртгэгдсэн гэдгийг ЭМЯ-аас мэдээлсэн. Тус аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2021.03.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Түргэн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай:

“Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекулбиологийн лабораторид Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 222, Мөрөн сумын ойрын хавьтлын 31, бусад сумаас тандалтын зорилгоор авсан 220, нийт 478 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд зургаан хүнээс Covid-19 илэрсэн. Ийнхүү Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хоёр, Мөрөн суманд ойрын хавьтлын дөрвөн хүнээс халдвар илэрч аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 29 боллоо.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг бүрэн тусгаарласан байгаа. Манай аймагт өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 849 иргэн байна. Улаанбаатар хотоос 237 хүн ирсэн. Халдвартай бүс нутгаас ирж байгаа хүмүүс долоо хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх ёстой.

Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгаас таван хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжинэ. Харин Цэцэрлэг суманд хэвтэн эмчлүүлж байсан таван иргэнийг эдгэрсэн гэж үзэж, гэрийн тусгаарлалт руу шилжүүлэхээр болсон. Эмнэлгээс гарсан иргэд тодорхой хугацаанд гэрийн тусгаарлалтын дэглэмийг сахисны дараа нийгмийн харилцаанд оролцох боломж бүрдэнэ” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж