Өнгөрсөн шөнө 164 хүн эрүүлжүүлэгдэж, хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн шөнө 164 хүн эрүүлжүүлэгдэж, хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр /2021.03.28/ нийт 1242 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1054, гэмт хэрэг 54, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 87 тохиолдол бүртгэгдэж,  164 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 иргэнийг саатуулсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага иржээ.

Хүний биед халдсан 55, хулгайлах 11, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан гэх 108, оршин суугчдын аюулгүй байдал алдагдуулсан 60 дуудлага бүртгэгджээ.

Ц.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж