Ховд: Цахилгаан дамжуулах 5 тулгуур унаж, 32 автомашины шил хагарчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Ховд: Цахилгаан дамжуулах 5 тулгуур унаж, 32 автомашины шил хагарчээ

Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт гуравдугаар сарын 26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нуржээ.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын таван ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил хагарсан тухай мэдээллийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 21:02 цагт онцгой байдлын албан хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоожээ.

Түүнчлэн цахилгаан дамжуулах таван тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж