"Давтан шинжилгээгээр зургаан хүнээс халдвар илэрсэн" | News.MN

"Давтан шинжилгээгээр зургаан хүнээс халдвар илэрсэн"

"Давтан шинжилгээгээр зургаан хүнээс халдвар илэрсэн"

"Давтан шинжилгээгээр зургаан хүнээс халдвар илэрсэн"

Эрүүл мэндийн яамны  өнөөдрийн /2021.03.29/ 11.00 цагийн мэдээллийн үеэр сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт Covid-19 халдварын 15 тохиолдол  нэмж илэрснийг мэдээлсэн.

Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Сүүлийн 24 цагт илэрсэн 15 тохиолдол нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал,  гэрийн ажиглалт тусгаарлах байранд байсан иргэд юм. Тодруулбал, Шарын гол сумын гэрийн ажиглалтад байсан иргэд өмнө нь шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан ч долоо дахь хоногт   давтан шинжилгээ авахад зургаан хүнээс халдвар илэрсэн. Тус суманд илэрсэн халдварын тохиолдол нь “Сэмжид хужирт” рашаан сувиллаас улбаатай юм.  Дээрх зургаан хүн ажиглан тусгаарлах байранд байсан учраас цаашид хавьтлууд тодорхойлогдохгүй гэсэн үг. Олон улсын худалдааны төвөөс гарсан халдварын ойрын хавьтал гурав, түгээлтийн компаниас гурав, цахилгаан түгээх сүлжээний эх үүсвэр нь тодорхойгүй халдварын голомтоос улбаалсан хоёр, Улаанбаатар хотоос улбаатай халдварын тохиолдлуудаас тус, тус халдвар илэрсэн. Дээрх 15 тохиолдол бүгд өмнө нь батлагдсан 40 тохиолдлын ойрын хавьтал юм. Тусгаарлалтад байгаа иргэдээс халдвар илрэх тоо нь өсөх тусам илрүүлэг сайн байна гэсэн үг.

Өнөөдрийн 12.00 цагийн  байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан Covid-19 халдварын  тохиолдол ийнхүү 55 боллоо.  Дархан-Уул аймагт Цахилгаан түгээх сүлжээ, эрүүл мэндийн байгууллага, Хөдөлмөр халамжийн  үйлчилгээний ерөнхий газар гэсэн гурван байгууллагад гарсан халдварын эх үүсвэр тодорхойгүй байна" гэв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж