О.Цогтгэрэл АН-ын зүй ёсны намын дарга гэв  | News.MN

О.Цогтгэрэл АН-ын зүй ёсны намын дарга гэв 

О.Цогтгэрэл АН-ын зүй ёсны намын дарга гэв 

О.Цогтгэрэл АН-ын зүй ёсны намын дарга гэв 

Ардчилсан намын даргын сонгуулийн дүнг өнөөдөр /2021.03.29/ танилцууллаа. Тодруулбал, Ц.Тувааны талын Ардчилсан намын даргын сонгуульд дөрвөн хүн өрсөлдөж, урьдчилсан байдлаар хамгийн их саналыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл авчээ. Ардчилсан намын даргын сонгох сонгуульд 74908 буюу нийт сонгогчдын 46.9 хувь нь саналаа өгчээ.

  • Д.Пүрэвдаваа 6040 санал буюу 7334.1 оноо
  • О.Цогтгэрэл 41199 санал буюу 415101 оноо
  • О.Амартүвшин 16075 санал буюу 16050 оноо
  • С.Эрдэнэболд 8928 санал буюу 10198 оноо тус тус авсан байна.

Энэ талаар Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал  хэлэхдээ “Урьдчилсан дүн мэдээгээр О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгууллаа. Нийт сонгогчдын оноог тооцох аргачлалын тухайд УИХ-ын 29 тойрогт оногдох нэг мандатын тоо 1000 оноотой тэнцүү буюу нийтдээ УИХ-ын мандатын тоотой тэнцүү буюу 76 мянган оноогоор дүгнэгддэг. Ардчилсан намын даргын сонгуульд хамгийн их санал авсан хүнийг намын Их хуралд өргөн мэдүүлж, ёсчлон батлах дүрэмтэй. Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг  Ардчилсан намын Их хуралд өргөн мэдүүлж, ёсчлон баталснаар намын даргыг  Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Шүүхэд намын даргаа бүртгүүлэхэд дүрмийн зөрчилгүй гэж үзэж байгаа учраас О.Цогтгэрэл Ардчилсан намын зүй ёсны намын дарга. Нөгөө талын сонгууль дүрмийн бус. Нийтдээ Ардчилсан намын 74908 гишүүн цаасаар саналаа өглөө. Үүнээс илүү баталгаа гэж байхгүй" гэдгийг тэрбээр тодотгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-29 66.181.161.20

Эвлэрч байгаад дахиад үз

Avatar

zochin 2021-03-29 202.21.99.42

an namindurmend chahim congyyl gej baihgui tegeheer erdene deed shuuh deer durmin byc ychir ynana

Avatar

Зочин 2021-03-29 66.181.161.109

Тэгээд аль нь жинхэнэ аль нь хуурамч жаа багш юм бэй ерөөсөө ойлгохоо болллоо

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-03-29 202.131.244.210

АН нь хоёр толгойтой байхад яаж сонгууль хисэн юм бэ? С Эрдэнэ ардчилсан намын алба ёсны дарга хэвээрээ байгаа тэгэхээр Майн баярын Тулгат АН-ын даргаар сонгогдох нь зав болж таарлаа . тэгэхгүй бол бүх юм нь хоёроор болох байна ш дээ төрийн байгуулага дээд шүүх ард түмэнд энэ талаар алба ёсны тайлбар хийхиййг хүсч байна

Avatar

Зочин 2021-03-29 66.181.176.32

ТуАН-ын талын хун гэхээр Жонкугийн талын хун болж таарах уу, уг нь бол энэ Жонкугаас эртхэн салмаар л байна даа

Avatar

болдоо 2021-03-29 66.181.178.60

за ашгүй, даргатайгаа болоод авбал эрдэнэ мэтийн урвагч далд орно ашгүй АН аврагдлаа … баяр хүргэе Ан-ынхандаа

Avatar

ЗОЧИН 2021-03-29 192.82.71.19

ХА ХА АН НТ ДОТООД СОНГУУЛИА МӨНГӨӨР ХИЙДЭГ НААЦАН

Avatar

Зочин 2021-03-29 202.126.89.97

Хаха.хэн их мөнгөтэй сонгогч худалдаж авах нь дарга.

Avatar

зочин 2021-03-29 202.9.46.51

Эрдэнэ гэгч этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-29 103.26.194.111

Болж дээ. МАНгас Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол ялагдана гэдгээ хэдийн хүлээн зөвшөөрсөн. Харин ганцхан элдэв заль мэхээр түүнийг сонгуульд дэвшүүлэхгүйн тулд бүхэл муу муухай аргаа хэрэглэж байна. Төсвийн мөнгө, энд тэндээс ирсэн зээл тусламж, Монгол банк гээд байж болох бүх үүсвэрээс мөнгө хулгайлж энэ бусармаг, төрийн эрхийг хууль бусаар авах арга хэмжээндээ цацаж байна…

Avatar

Зочин 2021-03-29 202.126.89.159

За даа, 21-р зууны залуучууд гэх, Хубилай, Аригбөх хоёроос юугаараа ялгаатай байна вэ? Ичиж зовно гэдэг юм манай нийгэмд бүр байхгүй болжээ. Ой гутмаар.

Avatar

Хүчинтэй Гэрчилгээ Тамга хэнд байна вэ 2021-03-29 66.181.161.57

Хуулбарыг Тавина уу,
Харж болох уу

Avatar

Болд 2021-03-29 139.5.218.190

Одоо бас л эвлэрэхгуй юм бна даа яагаад ийм дамвуу нам бдаг бна даа хажууд нь яагаад МАНамыг буруутай гээд дотоод асуудалдаа оруулаад бгаа юм вэ ойлгохгуй бна шуу

Avatar

Зочин 2021-03-29 66.181.161.108

202.9.46.51.мөнч боловсрол өндөртэй нөхөр юм аа.Төрийн шагналыг ерөнхийлөгч хүртээдэг шүү.Энэ мэт тороллууд л ард түмний тарьхийг санаатай " угаадаг" юм.

Avatar

Зочин 2021-03-29 202.126.89.159

Ирээдүй цаг дээр ярьжээ хөө.

Avatar

Зочин 2021-03-29 103.26.195.4

Хаха хошин шог цаашаа хаха

Avatar

Эрүүл иргэн 2021-03-29 202.126.88.187

Үнэхээр нэг тийм лидер аргагүй дутагдаж байна даа

Avatar

Зочин 2021-03-29 66.181.183.217

Ингээд нам аа хуваах эрсдэлд орж байна уу? Ерөнхийлөгчийн сонгууль нь хаяанд ирсэн байна, гэхдээ процессийн хувьд энэ улс төрийн нам хэтдээ эрүүлжих замруугаа явж байна гэж харж байна. Зөв үү?

Avatar

зочин 2021-03-29 64.119.27.119

Тулгат нь илүү өндөр боловсролтой,шудрага хүн санагдлаа

Avatar

Zochin 2021-03-29 202.21.112.4

Энэ Мөнхжаргал гэдэг нөхөр чинь Эрдэнэ даргийнхаа талд орцон Тувааныг балбаад байсан чинь одоо нөгөө талдаа орцон Эрдэнэ даргаа муулаад явж байх юм. Ямар гачин олиггүй хар дурак вэ. ийм юмнууд яаж хол явах юм болдоо. Яг үнэндээ өмнөөс нь ичээд байх вм.

Avatar

Зочин 2021-03-29 192.82.91.62

Дээд шүүх ч бүртгэхгүй дээ. Дахиад л бөөн зодоон.

Avatar

Зочин 2021-03-29 202.9.46.51

Эрдэнэ гэгч этгээдийг цагдаагийн байгууллагаао шалгуулж, Хүрэлсүх ерөнхийлөгчөөс авах төрийн шагналыг болиулмаар байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж