О.Цогтгэрэл АН-ын зүй ёсны намын дарга гэв 

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

О.Цогтгэрэл АН-ын зүй ёсны намын дарга гэв 

О.Цогтгэрэл АН-ын зүй ёсны намын дарга гэв 

Ардчилсан намын даргын сонгуулийн дүнг өнөөдөр /2021.03.29/ танилцууллаа. Тодруулбал, Ц.Тувааны талын Ардчилсан намын даргын сонгуульд дөрвөн хүн өрсөлдөж, урьдчилсан байдлаар хамгийн их саналыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл авчээ. Ардчилсан намын даргын сонгох сонгуульд 74908 буюу нийт сонгогчдын 46.9 хувь нь саналаа өгчээ.

  • Д.Пүрэвдаваа 6040 санал буюу 7334.1 оноо
  • О.Цогтгэрэл 41199 санал буюу 415101 оноо
  • О.Амартүвшин 16075 санал буюу 16050 оноо
  • С.Эрдэнэболд 8928 санал буюу 10198 оноо тус тус авсан байна.

Энэ талаар Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал  хэлэхдээ “Урьдчилсан дүн мэдээгээр О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгууллаа. Нийт сонгогчдын оноог тооцох аргачлалын тухайд УИХ-ын 29 тойрогт оногдох нэг мандатын тоо 1000 оноотой тэнцүү буюу нийтдээ УИХ-ын мандатын тоотой тэнцүү буюу 76 мянган оноогоор дүгнэгддэг. Ардчилсан намын даргын сонгуульд хамгийн их санал авсан хүнийг намын Их хуралд өргөн мэдүүлж, ёсчлон батлах дүрэмтэй. Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг  Ардчилсан намын Их хуралд өргөн мэдүүлж, ёсчлон баталснаар намын даргыг  Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Шүүхэд намын даргаа бүртгүүлэхэд дүрмийн зөрчилгүй гэж үзэж байгаа учраас О.Цогтгэрэл Ардчилсан намын зүй ёсны намын дарга. Нөгөө талын сонгууль дүрмийн бус. Нийтдээ Ардчилсан намын 74908 гишүүн цаасаар саналаа өглөө. Үүнээс илүү баталгаа гэж байхгүй" гэдгийг тэрбээр тодотгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж