Дарханд хүүхдийг тусгай байранд асран хамгаалах шийдвэр хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Дарханд хүүхдийг тусгай байранд асран хамгаалах шийдвэр хэрэгжинэ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус аймагт өнөөдөр/2021.03.29/ Covid-19-ийн 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 100 болсон. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Шарын гол суманд гэр ажиглалтад байсан зургаан иргэнээс халдвар илэрсэн. Мөн ОУ-ын худалдааны төвөөс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гурав, хүнс түгээлтийн компанийн ажилчдын хавьтлаас гурав, эх үүсвэр нь тодорхойгүй “Цахилгаан түгээх станц”-ын голомтоос улбаалсан хоёр, мөн гуравдугаар сарын 20-нд Улаанбаатарт батлагдсан тохиолдлын гэр бүлийн хамаарал бүхий нэг иргэнээс тус тус Covid-19 илэрсэн.

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн төвийн эмчлэн тусгаарлах эхний байр дүүрсэн. Одоогоор хоёрдах эмчлэн тусгаарлах байранд өвчтөнүүдээ хүлээн авч, эмчилж эхлээд байна. Уг эмчлэн тусгаарлах байранд 80 хүнийг хүлээн авах учиртай. Гэвч өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул  эмчлэн тусгаарлах байрны асуудлыг аймгийн Онцгой комисс дахин авч хэлэлцэнэ.

Мөн эмчлэн тусгаарлах байранд эмчлүүлж буй иргэдийн хүүхдүүд цуг байгаа нь эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд хэрэв эмчлүүлж буй иргэн хүсвэл эмчлэн тусгаарлах хугацаанд нь бага насны хүүхдээ харуул хамгаалалт, хоол ундтай тусгай зориулалтын байранд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан байлгаж болно гэх шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийт гурван өрхийн дөрвөн хүүхдийг эцэг, эх нь эмчлүүлж байх хугацаанд тусгай байранд асран хамгаалах боломжит судалгааг гаргаж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ” гэв.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж