Д.Загдсүрэнгийн нэр дээр МҮОХ бүртгэлтэй байжээ | News.MN

Д.Загдсүрэнгийн нэр дээр МҮОХ бүртгэлтэй байжээ

Д.Загдсүрэнгийн нэр дээр МҮОХ бүртгэлтэй байжээ

Д.Загдсүрэнгийн нэр дээр МҮОХ бүртгэлтэй байжээ

Үндэсний аудитын газраас Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд хяналт, шалгалт хийжээ. Энэхүү аудитаар цуглуулсан нотлох зүйлд үндэслэн дүгнэлт гаргаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт найман зөвлөмж хүргүүлжээ.

Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлтийг үзэхэд “МҮОХ-нь нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулах, Монгол Улсыг Олон улсын олимпийн хороонд төлөөлөх онцгой эрхтэй байгууллага болохын хувьд Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу гишүүн холбоодын төлөөллийн шийдвэрээр бүртгүүлэхээр заасан ч улсын бүртгэлд 100 хувийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагчаар нэг гишүүн /иргэн Д.Загдсүрэн/ бүртгэлтэй байгаа нь хууль зүйн хувьд зөрчилтэй байна” гэж үзсэн нь анхаарал татаж байна.

Угтаа МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн нь өнгөрсөн 2019 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, 2020 оны МҮОХ-ны ээлжит бус хурлаар Н.Түвшинбаяр ерөнхийлөгчөөр нь сонгогдсон билээ. Гэтэл өдийг хүртэл улсын бүртгэлд МҮОХ-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар нь Д.Загдсүрэн бүртгэлтэй байгаа аж. Үүний хариуд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “МҮОХ-ны үүсгэн байгуулагч, гишүүдийн асуудлыг хурлаар хэлэлцэж, шинэчилсэн бүртгэлд хамруулах, гэрчилгээ авах тал дээр арга хэмжээ авна” хэмээжээ.

Д.Загдсүрэнгийн хувьд хууль тогтоомж дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас ТББ-ын хууль ёсны эрх ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцогдож, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхээ хоёр жилээр хасуулж, гурван жилийн хорих ялаар шийтгэгджээ. Гэвч биеийн байдал нь тааруу, байнгын эмнэлгийн хяналтанд эмчилгээтэй байдаг аж.

Аудитаар хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг МҮОХ-ны ерөнхийлөгчид зөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-03-29 66.181.176.32

МҮОХ чинь ямар нэг хувьцаат компани биш ТББ биз дээ, ямар юмных нь хувьцаа эзэмшигч байдаг юм бэ, аягүй бол тэгж байгаад хувьцаат компани болоод хувьцаа эзэмшигч нь Х.Баттулга болоод дуусах юм байна л даа янз нь

Avatar

ZOCHIN 2021-03-29 180.150.83.228

HUN TENEG BJ BOLNO.ZAGDSUREN SHIG TENEGTEJ L BOLOHGUISHUU….UNDESNII OLIMIIN HOROOG HUVIINHAA …..HA HA…

Avatar

Б 2021-03-29 192.82.67.79

ТББ-д юун хувьцаа эзэмшигч вэ? Худлаа юм бичээд байх юм.

Avatar

АХ 2021-03-29 66.181.182.164

ГӨЛИЙТӨЛ НЬ СУУЛГАЖ БАЙГААД ШАЛГААЧ

Avatar

Зочин 2021-03-29 103.10.21.46

Сэтгүүлч гуай минь ТББ д хувьцаа гэсэн ямар ч ойлголт байхгүй, харин үүсгээ байгуулагч гэсэн ойлголт байна. МҮОХ чинь компани биш шүү дээ ТББКО

Avatar

иргэн 2021-03-29 66.181.182.207

Угаасаа манай улсын аливаа юм ийм хариуцлаггүй болсоны л нэг илэрэл өөр юу ч биш.

Avatar

Зочин 2021-03-29 103.26.193.115

ТББ ЮМ БОЛ МОНГОЛЫН ГЭДЭГ ҮГИЙГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ.

Avatar

Зочин 2021-03-29 139.5.218.190

За яагаад хувь хуний нэр дээр байхад хамт ажиллаж бсан хумуус нь мэдэхгуй ингэж уддаг бна даа арай юм даа хурдан шийдээд буруутай хумууст нь арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

Иргэн 2021-03-29 66.181.181.33

Бадарууган яахаараа хувийн эмнэлэгээ хашаанд нь баричихдаг юм бэээ арай дэндүүү

Avatar

Инээдтэй юм. 2021-03-29 192.82.91.162

Инээдтэй юм. Тэгээд хурлаараа шийдээд засч залруулаад яваач ээ.

Avatar

Золоо 2021-03-29 71.196.204.28

Ах монгол банкны ерөнхийлэгч байсан моломэамцтайгаа нийлж их зүйл идсэн нөхөр даө. 2 ууланг нь шалгах хэрэгтэй

Avatar

зочин 2021-03-29 202.9.46.51

Загдсүрэн энэ холбоог худалдах бүрэн боломжтой байсан байна ш дээ, зарчихгүй тэнэг хүүр шүү

Avatar

Зочин 2021-03-29 103.26.193.168

ДЭМЧИГИН ХУЛГАИЧ ХУХЭД ОЛОН ТЭРБУМИГ ТОНОСОНДО ШОРОНД ХАТА

Avatar

Зочин 2021-03-29 59.153.115.231

Загдсүрэн чинь Элбэгдоржийн ивээлд орсон биз дээ

Avatar

зочин 2021-03-29 202.9.46.51

Хувийн компани юм биш үү ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж