Путин: Миний ямар вакцин хийлгэснийг эмчээс өөр хэн ч мэдэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Путин: Миний ямар вакцин хийлгэснийг эмчээс өөр хэн ч мэдэхгүй

Путин: Миний ямар вакцин хийлгэснийг эмчээс өөр хэн ч мэдэхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн билээ. Гэхдээ тэрбээр бусад улсын төрийн тэргүүнүүдийн адил камерын өмнө бус өндөр нууцлалтайгаар, хэвлэлүүдэд хаалттай байдлаар вакцин хийлгэсэн юм. Тэгвэл тэрбээр өчигдөр /2021.03.28/ “Россия-1” телевизэд ярилцлага өгөх үеэрээ вакцин тариулсан тухайгаа ярьжээ.

“Орост бүртгэгдсэн гурван вакцины нэгийг хийлгэсэн. Харин надаас ямар вакцин хийлгэснийг асуухгүй байхыг хүсч байна. Ямар вакцин хийлгэснийг зөвхөн надад вакцин тарьсан эмч л мэдэж байгаа. Би бусад улсын удирдагч нарыг сармагчин шиг дуурайж камерын өмнө вакцин хийлгэхийг хүсээгүй. Үнэндээ олон нийтийг хуурах амархан шүү дээ. Вакцины оронд өөр шингэн тариулж байгаа үгүйг хэн мэдэх вэ. Мэдээж энэ бол хошигнол. Гэхдээ л өөр ямар нэг витамин ч юм уу тариулах боломжтой шүү дээ” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч ярьсан байна.

Харин вакцин тариулсны дараа бараг сөрөг урвал илрээгүйг тэр онцолжээ. Маргааш өглөө нь босоход булчин нь бага зэрэг өвдөж байсан ба биеийн халуунаа үзэхэд хэвийн байсан гэж Путин ярьжээ. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс гурван өдөр дасгал хөдөлгөөн хийгээгүй байна.

Эх сурвалж: Pledgetimes

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж