Баянхонгор аймагт шуурганд төөрсөн нэг малчныг эрэн хайж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймагт шуурганд төөрсөн нэг малчныг эрэн хайж байна

Сүүлийн өдрүүдэд ихэнхи нутгаар цас болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн билээ. Баянхонгор болон Дорноговь аймгуудад энэ амралтын өдрүүдээр малаа хариулж яваад сураггүй алга болсон хоёр иргэнээс нэгийг нь эсэн мэнд олсон байна. Харин алга болсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 57 км-т байрлах Цагаан-Овоо гэх газраас  иргэн Х нь гуравдугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагийн орчим “Пит” загварын суудлын автомашинтай малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага гуравдугаар сарын 28-ны өдөр бүртгэгджээ.  Дуудлагын дагуу тус аймгийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид, цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд хамтарсан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагааны дүнд нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Х-г явган явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж.

Харин гуравдугаар сарын 26-нд Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас сураггүй алга болсон гэх малчин Б-г Онцгой байдлын алба, цагдаагийн байгууллагын алба хаагчид явганаар болон автомашинтайгаар эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:31 цагт ажиллагааг түр зогсоосон байна. Харин өнөөдөр өглөөний 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж