ЕТГ-ын ажилтнуудыг өнөөдрөөс вакцинд хамруулна | News.MN

ЕТГ-ын ажилтнуудыг өнөөдрөөс вакцинд хамруулна

ЕТГ-ын ажилтнуудыг өнөөдрөөс вакцинд хамруулна

ЕТГ-ын ажилтнуудыг өнөөдрөөс вакцинд хамруулна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилчид өнөөдөр /2021.03.29/ Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой болжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа  өнгөрсөн долоо хоногт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд аль байгууллагад очиж вакцинжуулалтад хамрагдах нь одоо болтол тодорхойгүй, ямар ч хуваарьт ороогүй байна. Улсын Онцгой комиссоос вакцинжуулалтын хуваарь баталж гаргахад Ерөнхийлөгчийн Тамгын газар байхгүй байх жишээтэй. Гэтэл төрийн бүх албан хаагч, агентлагийн ажилтнууд, тэр байтугай төрийн өмчит үйлдвэрийн ажилтнууд вакцинд хамрагдчихлаа. Эрх баригчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцэд хэрхэн хандаж байгааг энэ байдал ил тод харуулж байна"  хэмээн мэдээлсэн  юм.

Энэ талаар  Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас тодруулахад, “Төрийн албан хаагчдыг вакцинд хамруулах үеэр “Ерөнхийлөгчийн  Тамгын газраас вакцинд хамрагдах хүсэлтээ өмнө нь УОК болон ЭМЯ-д хүсэлт гаргаагүй байсан. Тэд өнөөдөр Улсын  хоёрдугаар төв эмнэлэгт очиж, вакцинд хамрагдах боломжтой. Энэ талаарх санал хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байгаа” гэлээ.

Нийслэлд 40 цэгт 93 дархлаажуулалтын баг ажиллаж, гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 267300  хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Одоогоор вакцинжуулалтад 50-аас дээш насныхныг хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 50-иас дээш насны 101.007 иргэн вакцин хийлгэв. Энэ нь зорилтот бүлгийн 41.1 хувийг эзэлж байгаа юм.

БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрч буй. Харин "АстраЗенеака" вакцин хийлгэсэн нийт иргэдийн 51 хувьд дээрх шинж тэмдгүүд илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Ирэх сарын 20-ноос энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-29 66.181.161.63

Эдэнд вакцин гарздах хэрэггүй . Муу хүн үхэдгүй юм ..

Avatar

Зочин 2021-03-29 66.181.161.84

ЕТГ-ын хорчин, авилагчин, эрүүдэн шүүгч яргачингуудад вакцин хийж яадгийн бүгдэд нь хор тарь

Avatar

Зочин 2021-03-29 43.228.131.207

Бүх л байгууллага хувь хүн өөрийн хүсэлтээ гаргаж байж хийлгэж байна эд нар одоо юу юм бээ…гйуж очиж хийж өгөх ёстой юу

Avatar

Зочин 2021-03-29 150.129.142.149

Энэ ЕӨК йн тамгын газар өөрсдөө коронагаас илүү аюултай вирус тараагчид гэж эд нарыг вазцинжуулж байгаа юм уу Тэрнээс биш эд нарыг биш өөр шаардлагатай настангууд дунд үеийнхэнд илүү вакцин хэрэгтэй бна

Avatar

Зочин 2021-03-29 192.82.86.232

Энэ Самбуугийн Ламбаа гэдэг настан одоо болимоор юм аа. Залуудаа МАХН-ыг, идэр насандаа АН-ыг, өтөл насандаа Ёрөнхийлөгчийг муухай харагдуулж байна.

Avatar

Зочин 2021-03-29 150.129.141.188

50 дээш насныханд синофармын туршилт хийлээ гайгүй сайн байна гэж үзээд хужааг үздэггүй ерөнхийлөгчийн тамгын газрынхан х***а вакцин хийлгэх болж байгаа бололтой. Ардчиллыг шоронд хатаагч Путлерийн сПУТНик ОХУ нөлөөллийн бүсээс гадуур авахгүй байгааг бас ажиглаж мэдсэн бололтой.

Avatar

Zochin 2021-03-29 202.170.70.35

65-aas deesh nasniihniig hen ch toohgui yum. Tom darga nar ch yahav eej aavdaa vaccine ali ert hiilgee biz. Hamgiin ersdeltei buleg boloh 65-aas deesh nasniihniigaa yaagaad ingej hamgiin suuld tegeed hiih eseh ni ch todorhoigui bailgana ve. Ene zaluuchuud huleej baij bolno biz dee. Yamar shaltgaanaar ingej hamgiin suuld 65-aas deesh nasniihniig vaccine-d hamruulj baigaagaa todorhoi tailbarlah heregtei. Huurhii duudah boluu, bid hezee vaccine-d hamruulah bol geed harsan ahmaduud.

Avatar

Hehe 2021-03-29 80.43.66.156

Бид нар ч жинхэнэ оркууд шүү дээ Албан тушаалтнууд нь эхэлж өрмийг авдаг. Зээл тусламж, вакцин бүгд дээр.

Avatar

хотын уугуул иргэн 2021-03-29 64.119.16.18

ЕТГ-ынхан өөрсдөө санаачилга гаргаад вакцинд хамрагдах хүсэлтээ ЭМЯ-нд уламжлах ёстой байж. Нөхдүүд бусдаар гуйлгах гээд вакцины урилга хүлээгээд суугаад байж. Битгий гонгиноод бай.. Монгол улсад бүх хүн хуулийн өмнө ижил тэгш эрхтэй шүү. Аягны хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдгээр 300.000 хонины хишиг урд хөршнийхээ "Синофарм" вакциныг хийлгэх байлгүй дээ. Харин "АстраЗенеака" вакцин хийлгэж шогтвоо…

Avatar

Зочин 2021-03-29 202.126.89.160

ӨМНӨД СОЛОНГОС; ЯПОН МЭТИЙН ОРНУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД МАНАЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ДЭГЛЭМ ХОРИО ЦЭЭРЭЭ 20-30 ДАХИН МУУ СУЛ МӨРДӨЖ ТӨР ЗАСГААС ГАРГАСАН ЗААВАР ШИЙДВЭРИЙГ ҮЛ ОЙШООЖ ХАЙНГА ХАНДАЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ !!!!
ИНДЭКСЭЭРР НЬ ХАРВАЛ СОЛОНГОС ЯПОНЫГ ХОЛ ТАСАРХАЙ ХАЯЖЭЭ….АРАЙ Л ЮМАА ИРГЭД МИНЬ ЭЭЭ….ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ГЭЖ !!! УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПАД !!!!

Avatar

зочин 2021-03-29 202.9.46.51

Баттулгын лалруудад тариа тарих уу яахуу гээд Хүрэлсүхээс асуусан чинь

Avatar

Зочин 2021-03-29 202.55.188.87

Насанд хурсэн иргэн буртээ 1 сая нехен олговороо егеед хатуу хорио хийгээчээ. Хуухдууд менге авч байгаам чинь хэрэггуй. Халдвар тусаад евдсен ухсэн хумуус яаж эдийн засгаа урагшлуулхав дээ. Харамч аминчхан хун хамгын их шатдын шуу. Иргэдээсээ харамлачаад еерсдее далимдуулж 10 их наядын цавчаа хийх гээд улайраад байхым МАНгар чинь

Avatar

иргэн 2021-03-29 59.153.115.42

ЕТГ нь эмнэлэг юмуу, цагдаа юмуу, эсхүл дэлгүүр юм уу.

Avatar

Зочин 2021-03-29 202.55.188.110

Хүсэлт гаргахгүй бол Үндсэн Хуулийн нэг институтээ вакцин хийхгүй хаяхнлдээ МАНын албат барлагууд

Avatar

Зочин 2021-03-29 43.228.131.207

Бүх институт албан хүсэлт гаргаж хийлгэж байгаа давар та нар

Avatar

Зочин 2021-03-29 64.119.27.251

Вирус матацид хурдан орно. Вакцин нөлөөлөхгүй. Халдварыг хөл хорьж, нам дарж авахаас өөр замгүйг ойлго. Энэ дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс болж янз бүрийн халдварт өвчин хаа сайгүй гарч байна.

Avatar

Zochin 2021-03-29 124.158.80.125

Hytadiin VEROSELL vaccineer tarih ym baigaa biz dee??? PFEZER esvel SPUTNIK V eer tarih ym bol baritsana shuu!!! Ard irgedee ylgabarlan daduurhsan, hunii erhiig hyzgaarlaj haaj boogduulsan gej.

Avatar

Зочин 2021-03-29 89.187.163.208

АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ТӨМӨР ЗАМ ГАЦААГЧ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ БАТТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж