Сү.Батболдыг гүтгэсэн хэргийн үнэн тодорч байна | News.MN

Сү.Батболдыг гүтгэсэн хэргийн үнэн тодорч байна

Сү.Батболдыг гүтгэсэн хэргийн үнэн тодорч байна

Сү.Батболдыг гүтгэсэн хэргийн үнэн тодорч байна

      -Х.Баттулгатай хамаарал бүхий Ц.Насанбат, М.Отгонжаргал, Ж.Майзориг нар гадны шүүхэд гүтгэлэг өгсөн нь илчлэгдлээ-

Нийслэлийн прокурорын газрын Орлогч прокурор Ц.Насанбатын хууль бус үйлдлүүд дэлгэгдсээр байна. Ялын схем төлөвлөж, хонгилоор оруулдаг өмгөөлөгч Б.Баасанцогттой Ц.Насанбат прокурор уулзаж буй гэрэл зураг саяхан дэлгэгдсэн.

Гадны хэд хэдэн улс орны шүүхэд Монголын иргэдээ шалгуулахаар гүтгэлэг бүхий шар мэдээлэл бичиж, бичиг цаас бариад гүйгээд байгаа хүн бол Ц.Насанбат прокурор. Ц.Насанбат прокурор “Сү.Батболдтой холбоотой хэрэг прокурорын байгууллагад шалгагдаагүй” гэсэн тайлбарыг өгч байсныхаа дараагаар гэнэтхэн хэвлэлд гүтгэлэг бүхий ярилцлага өгч байсан билээ.

Орлогч прокурор Ц.Насанбат ба Ерөнхийлөгч Х.Баттулга

Ц.Насанбат прокурор нь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогдон шалгагдсан Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх төмөр замын хэрэг буюу 280 сая ам.доллар-738 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт 2008 онд шалгагдсан БНСУ-ын хоёр иргэнийг шүүх хуралд улсын яллагчаар оролцож, хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Монгол Улсыг 280 сая ам.доллараар хохироосон хоёр солонгос иргэнд ердөө 40-хөн  сая төгрөгөөр торгууль ногдуулах шийдвэрийг гаргаж, тэднийг нутаг буцах боломжоор хангасан прокурор юм.

Прокурор Ц.Насанбат нь мөн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдыг Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар дарамтлан 4 сая ам.долларыг нь дээрэмдэн авсан гэх хэргийг гардан гүйцэтгэсэн байдаг. Т.Ганболд энэ талаар “Хууль прокурорын оролцоотой улайм цайм дээрмийн энэ хэрэгт өнөөдрийн Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат гэх хүн “Та хэргийг оролцогч биш байна” гэсэн худал дүгнэлтийг  гаргасан. Хууль ёс, дүрэм журам, эрх зүйт төрийг нулимдгийн тод жишээ энэ. Энэ хүн ийм дүгнэлт гаргаснаараа шоронд суух ёстой хүн” гэж ярьж байна.

Будлианы эзэн Ц.Насанбат прокурор гадны шүүхэд гүтгэлэг өгсөн хэргийн ард нэхэмжлэгчээр явж байгаа. Ц.Насанбатын гаргасан 2020.11.06-ны өдрийн  123 тоот бичигт Английн “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд илгээсэн албан бичигт “Монгол Улсад гаргасан нэхэмжлэгчид дэмжлэг үзүүлж, Сү.Батболд нарын хариуцагчдын Монгол Улсын хилийн чанадад эзэмшиж байгаа хөрөнгийг битүүмжлэхийг хүссэн” албан бичиг илгээж байжээ. Нью-Йоркийн шүүхэд Ц.Насанбат прокурор нь 202 нэр төрлийн 61 см зузаан 6000  гаруй хуудас бүхий элдэв шар мэдээлэлтэй гүтгэлэгт материалыг гадны хуулийн фирмд өгч хуулийн талаас төлөөлж яваа. Гадны хуулийн фирмийн өртөг хөлс нь ойролцоогор 10 гаруй  тэрбум төгрөг болох тооцоолол гарсан. Гүтгэлэгтээ зориулж энэ их мөнгийг хаанаас, хэн гаргав гэдэг нь анхаарал татаж байна. Хуульч О.Баасанхүү “Монгол Улсын Үндсэн хуульд прокурорын эрх үүргийг тодорхой заасан. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад хяналт тавих эрхтэй гэж заасан ч шүүх хуралд төрийн өмнөөс оролцох эрхийг хуулиар тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс Ц.Насанбат прокурор энэ тохиолдолд төлөөлөх эрхгүй гэж ойлгож байгаа” гэсэн тайлбарыг өгчээ.

Ц.Насанбат прокурорыг хууль зөрчиж буй талаар УИХ-ын гишүүн Сү.Батболдын хуульч нар ”Ц.Насанбат прокурор тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж, улмаар олон нийтэд гүтгэлэг бүхий мэдээллийг санаатайгаар түгээсэн. Тодруулбал, оффшортой холбоотой  хэргийг шалгах, хуулийн хэрэгжилтэд прокурорын байгууллага бус харин АТГ хяналт тавьдаг. Прокурорын байгууллагын зүгээс гадаад улсаас нотлох баримт цуглуулах, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зөвхөн Эрүүгийн хэргийн тухайд л яригддаг. Эрүүгийн хэрэг үүсээгүй байхад прокурор Ц.Насанбат нь АТГ-ын нэрийг ашиглаж төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянзүрх дүүргийн шүүх болон гадны улс орны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь ноцтой үйлдэл” гэдгийг онцолжээ. АТГ-ын албан мэдээллээс Сү.Батболдыг шалгаагүй гэдгээ мэдэгдсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулгын төмөр замын хэргийг аргалж явсан Ц.Насанбат прокурор одоо хэний үүрэг даалгавраар УИХ-ын гишүүн Сү.Батболд руу дайрч, гүтгэлэг хийж харлуулж явна вэ?

УЕП-ын ажилтан гэх М.Отгонжаргал ба Ерөнхийлөгч Х.Баттулга

Гадны шүүхэд үүссэн зарга, хэрэгт хуулийн үйлчилгээ үзүүлж буй “Кинг энд Спалдинг” хуулийн фирмтэй Монгол Улсын Ерөнхий прокурорын нэрийн өмнөөс шууд бичиг солилцож байгаа хүний нэг бол Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан  Моёлын Отгонжаргал. Тэрээр УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр төрийг харлуулах бичиг Нью-Йорк, Английн шүүхэд явуулжээ. М.Отгонжаргал нь одоо УЕП-ын Гадаад харилцаа, эрх зүйн хэлтэст ажилладаг нэртэй боловч прокурорын байгууллагынхан түүнийг таньдаггүй, ажилдаа ирдэггүй гэцгээдэг.  2018 оны 7 дугаар сарын 1-нээс хойш одоог хүртэл  М.Отгонжаргалын прокурорын байгууллагаас сар тутам цалин авч буй Нийгмийн даатгал газрын албан ёсны лавлагаа бүхий баримт бий.

“С1” телевизийн захирлаар ажиллаж байсан М.Отгонжаргал нь гадаадын иргэншилтэй гэгддэг ба түүний нөхөр нь Английн иргэн Бен Моёл юм. М.Отгонжаргал нь “Юнайтед Белаз Машинери” компаниар дамжуулан Эрдэнэт, Багануур болон бусад уул уурхайн компаниудад “Белаз компанийн машин тоног төхөөрөмж нийлүүлэхдээ хэт их ашиг нэмж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр Монголын хуулийн байгууллагаас шалгагдаж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын хар бохир бизнестэй хутгалдсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байгаа билээ.

Хуульч Ж.Майзориг ба Ерөнхийлөгч  Х.Баттулга

“Кинг Энд Спалдинг” хуулийн фирмд гүтгэлэг бүхий зузаан мэдээллийг боож өгсөн хуульч Ж.Майзориг Х.Баттулгын төмөр замын хэрэгт нэр холбогдож, хуулийн зөвлөх үйлчилгээ нэрээр 7 тэрбум төгрөг завшсан үндэслэлээр хуулийн байгууллагаар шалгагдаж байжээ. 2013 онд “Монголын төмөр зам” ТӨХК-тай хуулийн зөвлөх үйлчилгээ нэрээр их хэмжээний мөнгө завшсан Ж.Майзориг яахаараа ч Нью-Йоркийн шүүхэд Сү.Батболд нарын хүмүүсийн талаар гүтгэлгээр дүүрэн материал боож өгсөн бэ гэдэг нь анхаарал татна.

Нью-Йоркийн шүүхээс хэргийг хэлэлцэх үндэслэлгүй гэж хаажээ

Нью-Йоркийн шүүхийн материалд юу байв. Гадны шүүхийн вэб сайтад тавигдсан 61 см зузаантай 6000 гаруй хуудас материалд УИХ-ын чуулганы албан ёсны сайтад тавигдсан Сү.Батболдын танилцуулга мэдээлэл, Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд гаргасан мэдээлэл, Сү.Батболдын эхнэрийн тухай сайт дээр тавигдсан шар мэдээлэл, Сүхгэрэл гэдэг хүний Монголын газар нутгийг ухсан талаарх тайлан мэдээлэл гэх мэтээр хорвоогийн  элдэв мэдээллийг хамж боогоод өгчихсөн байв.

Оюу толгойн асуудалтай холбогдуулан  олон улсын хуульч О.Батхүү байр суурь илэрхийлэхдээ УИХ-ын гишүүн Сү.Батболдыг буруугүй болохыг нь батлан ярьж байсан. Оюу толгойн гэрээн дээр Сү.Батболдын Засгийн газрын 2011 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт Монголд ашигтай өөрчлөлт байсан. Гэрээнд өөрчлөлт оруулахдаа дараах хоёр асуудлыг өөрчилсөн байдаг.  1. Оюутолгойн гэрээний манай талыг зээлж авч байгаа хөрөнгийн зээлийн хүүг бууруулсан. 2. Монгол Улсын эзэмшиж байсан давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлсэн. Энэ нь Монгол Улсад ашигтай шийдвэр гарсан. Монгол Улсад ашигтай шийдвэр гаргасных нь төлөө нөгөө талын компани мөнгө өгнө гэдэг асуудлыг логикийн хувьд би ойлгохгүй байгаа юм. Тэгэхээр Сү.Батболд гэдэг хүний Оюу толгойтой холбогдож байгаа асуудал нь түүнийг буруутгах үндэслэл байхгүй гэж харагдаж байна хэмээн олон улсын хуульч О.Батхүү ярьсан байдаг.

Нэгэнт Сү.Батболд нарын хүмүүс хууль зөрчсөн асуудал байхгүй байсан учраас үнэнд гүйцэгдэж Ц.Насанбат  нарын гаргасан гомдлыг Нью-Йоркийн шүүхээс хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гэж үзэж, хэргийг хаажээ.

Ноцтой нь Ц.Насанбат прокурорын балгаас болж гадны шүүхийн маргаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” байгууллагад хохирол учирч болохоор эрсдэл бий.

Учир нь Нью-Йоркийн шүүхэд Ц.Насанбатын олгосон зөвшөөрлөөр нэхэмжлэл үүссэн. Шүүхийн процессын хүрээнд Ц.Насанбатын хүсэлтээр гадны солонгос иргэдийн хөрөнгийг царцаах шийдвэр гаргасан байдаг. Аливаа улсад шүүхээс гарах шийдвэрийн баталгаа болгож, хариуцагч этгээдүүдийн хөрөнгийг битүүмжлэх, тодорхой үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах эрхийг хязгаарлах арга хэмжээ авдаг.  Ийм арга хэмжээ авахдаа тухайн арга хэмжээг авсны улмаас бусдад учрах хохирол, зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцахыг урьдчилан сануулдаг. Нэхэмжлэгч талын хүсэлтээр бусдын хөрөнгийг царцаах шийдвэрийг гадны шүүхээс гаргахдаа “Хэрвээ шүүхийн явцад бусдын хөрөнгийг царцаасны улмаас хохирол учирвал нэхэмжлэгч тал төлнө” гэсэн утга бүхий баталгаат гарын үсэг зуруулдаг. Иймд гадны шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж буй Ц.Насанбат прокурорын гарган өгсөн баталгаагаар гадны иргэдийн хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авагдсан.  Үүнээс үүдэн хохирол учирвал дээрх төрийн байгууллагууд хариуцлагыг хүлээх, төлбөрт унах эрсдлийг Ц.Насанбат прокурор хийжээ.

Прокурор Ц.Насанбат нь Монгол Улсын Засгийн газар, нэр бүхий төрийн байгууллагуудын нэрийг барьж төрийн байгууллагаас гадны хууль, шүүхэд хандсан мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн нь Монгол Улсын прокурор, хуулийн болон төрийн байгууллага, нэр хүндийг хууль бус үйл ажиллагаа, гүтгэлэгтээ татан оролцуулсан нь ноцтой үйлдэл болжээ.

Гадны шүүхэд яваад буй хэргийн талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ “Оюу толгойтой холбогдуулан УИХ-ын гишүүн Сү.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж,  шүүхээр  шийдвэрлэсэн зүйл  нэг ч байхгүй. Манай улсын шүүхээс Сү.Батболд гэх хүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой гэмт буруутай гэж дүгнэсэн зүйл огт байхгүй. Сү.Батболдыг өрсөлдөгчид нь харлуулж байна” гэдгийг онцлон дурджээ.

                                                                                                                 Б.АНХМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
19
ХахаХаха
8
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж