Хөвсгөлд Covid-19 халдварын 6 тохиолдол нэмж бүртгэгджээ | News.MN

Хөвсгөлд Covid-19 халдварын 6 тохиолдол нэмж бүртгэгджээ

Хөвсгөлд Covid-19 халдварын 6 тохиолдол нэмж бүртгэгджээ

Хөвсгөлд Covid-19 халдварын 6 тохиолдол нэмж бүртгэгджээ

Хөвсгөл аймагт Covid- 19 халдварын зургаан тохиолдол нэмж бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  Тодруулбал, Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр, Мөрөн сумын ойрын хавьтлын дөрөв, нийт зургаан хүнээс  халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 29 боллоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид өчигдөр /2021.03.28/ Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 222, Мөрөн сумын ойрын хавьтлын 31, бусад сумаас тандалтын зорилгоор авсан 220, нийт 478 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна.

Хөвсгөл аймагт Covid-19 халдвар бүртгэгдсэнээс хойш 2801 хүнд PCR шинжилгээг хийжээ. Мөрөн сумаас халдварын эх уурхай тархаж, нэг гэр бүлийн 10 хүн өвчилсөн бол Цэцэрлэг суманд гэр бүлийн хүрээнд дамжсан 19 тохиолдол бүртгэгдсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 13 батлагдсан тохиолдол эмчлүүлж байсан бол Мөрөн суманд 17 батлагдсан тохиолдол, Цэцэрлэг суманд 12 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс нэг хүний биеийн байдал хүнд байгаа талаар аймгийн Шуурхай штабаас мэдээлсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-29 66.181.178.162

Төр гэж мал оргисон ацнууд юм аа

Avatar

Зочин 2021-03-29 64.119.27.251

МАН-ын удирдах зөвлөлд сайн нөлөөлж, намын тоглоомын гар хөлүүдээс салгах цаг болсон. Хөдөө орон нутагт алдахгүй байх бүх хаалтыг авч хаясан төв намийн дээд удирдлагад дамжаа дүүргэсэн Оюун-Эрдэнэ ерөнхий сайд хийж, Цэргийн хурандааг худалдаж авсан Хүрэлсүх намын дарга хийхээр чинь ийм үр дүнд хүрнэ. Хөвсгөлчүүдээ чанга эсэргүүцэж МАН-ын төр барих худал залийг хуу татах цаг болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж