Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан энэ оны гурав дахь Гранд Сламын тэмцээн өчигдөр/2021.03.28/ өндөрлөлөө. Энэ удаагийн Тбилисийн Гранд Сламд таван тивийн 80 орны 441 тамирчид зодоглов. Монгол Улсаас нийт 12 тамирчин оролцсон бөгөөд хоёр алтан медаль, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
Япон, Солонгос, Франц гэсэн бөхийн орнууд тамирчдаа илгээгээгүй учир бөх сонирхогчдын эчнээ мэддэг, дэлхийн шилдгүүдээс Гүржийн Важа Маргвелашвили, Тато Григалашвили, Канадын Гриста Дегүчи, Узбекистаны Шарафуддин Лутфиллаев тэргүүтэй тоотой цөөхөн бөхчүүд л оролцсон. Таамаг ёсоор тэмцээний гол фаворитуудын нэг байсан хүчирхэг бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ баг хоёр жинд түрүүлж, хоёр жинд хүрэл медаль хүртэж МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар чансааны оноогоо ахиулаад амжив.
Эрэгтэй -60 кг
- Алт – Темур Нозадзе (Гүрж)
- Мөнгө – Кемран Нуриллаев (Узбекистан)
- Хүрэл – Шахбоз Саидабуроров (Тажикстан)
- Хүрэл – Карамат Хусейнов (Азарбайжан)
Эрэгтэй -66 кг
- Алт – Сардор Нуриллаев (Узбекистан)
- Мөнгө – Важа Маргвелашвили (Гүрж)
- Хүрэл – Г.Хэрлэн (Монгол)
- Хүрэл – Михаил Пулиев (Орос)
Эрэгтэй -73 кг
- Алт – Ц.Цогтбаатар (Монгол)
- Мөнгө – Артур Маргелидон (Канад)
- Хүрэл – Лаша Шавдатуашвили (Гүрж)
- Хүрэл – Алеко Мамиашвили (Гүрж)
Эрэгтэй -81 кг
- Алт – Сами Чучи (Бельги)
- Мөнгө – Шамил Борхашвили (Австри)
- Хүрэл – Мурад Фатиев (Азарбайжан)
- Хүрэл – Тато Григалашвили (Гүрж)
Эрэгтэй -90 кг
- Алт – Маркус Ниман (Швед)
- Мөнгө – Николас Мунгаи (Итали)
- Хүрэл – Давлат Бобонов (Узбекистан)
- Хүрэл – Г.Алтанбагана (Монгол)
Эрэгтэй -100 кг
- Алт – Шади Элнахас (Канад)
- Мөнгө – Илиа Суламанидзе (Гүрж)
- Хүрэл – Музаффарбек Туробоев (Узбекистан)
- Хүрэл – Тома Никифоров (Бельги)
Эрэгтэй +100 кг
- Алт – Гела Заалишвили (Гүрж)
- Мөнгө – Рафаэл Силва (Бразил)
- Хүрэл – Саба Инанейшвили (Гүрж)
- Хүрэл – Энди Гранда (Куба)
Эрэгтэй жинд талбайн эзэд болох Гүржийн тамирчид бараг жин бүр дээр медалийн тавцанд зогсч байлаа. Дэлхийн чансааг тэргүүлэгч Япон, Солонгосын эрэгтэй шилдэг жүдочид оролцоогүй учир Европ тивийнхэн давамгайлсан.
Эмэгтэй -48 кг
- Алт – М.Уранцэцэг (Монгол)
- Мөнгө – Францеска Милани (Итали)
- Хүрэл – Жулиа Фигуероа (Испани)
- Хүрэл – Маруса Стангар (Словени)
Эмэгтэй -52 кг
- Алт – Одетте Жиуффрида (Итали)
- Мөнгө – Челси Жайлес (Их Британи)
- Хүрэл – Хоана Рамос (Португаль)
- Хүрэл – Река Папп (Унгар)
Эмэгтэй -57 кг
- Алт – Нора Гжокова (Косово)
- Мөнгө – Этери Липартеллани (Гүрж)
- Хүрэл – Дариа Межецкайа (Орос)
- Хүрэл – Криста Дегүчи (Канад)
Эмэгтэй -63 кг
- Алт – Катерин Беучемин-Пинард (Канад)
- Мөнгө – Ян Жун Шиа (Хятад)
- Хүрэл – Гек Ван Де Берг (Нидерланд)
- Хүрэл – Дариа Давидова (Орос)
Эмэгтэй -70 кг
- Алт – Мариа Портела (Бразил)
- Мөнгө – Мадина Таимозова (Орос)
- Хүрэл – Гулноза Матнызова (Узбекистан)
- Хүрэл – Габриелла Уиллемс (Бельги)
Эмэгтэй -78 кг
- Алт – Наташа Аусма (Нидерланд)
- Мөнгө – Карен Стивенсон (Нидерланд)
- Хүрэл – Инбар Ланир (Израил)
- Хүрэл – Ма Зженжао (Хятад)
Эмэгтэй +78 кг
- Алт – Шу Шияан (Хятад)
- Мөнгө – Рошел Нюнес (Португаль)
- Хүрэл – Беатриз Соуза (Бразил)
- Хүрэл – Мариа Суелен Алтмен (Бразил)
МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар ийнхүү хоёр Гранд Слам дараалан түрүүллээ.
Эмэгтэй дэлхийн чансааг тэргүүлэгчдээс М.Уранцэцэг, Криста Дегүчи, Нора Гжокова зэрэг цөөхөн тамирчид энэ удаагийн Гранд Сламд оролцсон учир залуу тамирчид өөрсдийгөө харуулах боломж бүрэн дүүрэн байлаа. Сүүлийн үед тодроод буй Их Британийн Челси Жайлес, Оросын Мадина Таимозова тэргүүтэй залуу бөхчүүд олдсон боломжийг алдалгүй медальтай нутаг буцав. Мөн сүүлийн хэдэн тэмцээнд оролцоогүй байсан Япон гаралтай Канадын иргэншилтэй Криста Дегүчи эргэн ирж, хүрэл медаль хүртсэн нь сонирхол татсан. Канадууд удахгүй тун чухал шийдвэр гаргаж, Жессика Климкайт, Криста Дегүчи нарын хэн нь олимпод оролцохыг шийднэ. Сүүлд гарсан мэдээллээр ирэх зургадугаар сард хоёр бөхийг халз барилдуулах гэнэ.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-3-нд Антальяагийн Гранд Слам болно.
Тбиллисийн Гранд Сламыг багийн дүнгээр талбайн эзэн орон болох Гүржүүд тэргүүлсэн бол тэдний Канад, Монгол, Итали, Узбекистан зэрэг улсууд удаалжээ.
Холбоотой мэдээ