Томуугийн тархалт нийслэлд буурч байгаа ч орон нутагт нэмэгдсээр байгаа гэнэ. Тухайлбал Хөвсгөл, Булган, Говь-Алтай, Хэнтий, Сүхбаатар аймагт тархалт нэмэгдэн өвчлөл өндөр байгаа учир онц байдлын хэмжээнд үзэх хэрэгтэйг Халдварт өвчин судлалын үндэсний төв мэдэгдлээ. Тус эмнэлгээс Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Хэнтий аймагт мэргэжлийн баг ажиллажээ. Түүнээс гадна Дархан-Уул, Орхон аймагт томуугийн шинжилгээний салбар лаборатори байгуулсан гэнэ.
Х.Хангал
Х.Хангал