Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их дуулга Гүрж улсын нийслэлд болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр -90 кг-ын жинд зодоглосон Г.Алтанбагана хүрэл медаль хүртэж, Монголын дөрөв дэх медалийг авчирсан юм.
Тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ багаас +78 кг-ын жинд Э.Гандиймаа, +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр нар зодоглосон. Ө.Дүүрэнбаяр хоёрдугаар шатанд Узбекистаны бөхөд ялагдсан бол Э.Гандиймаа эхний шатанд Какахстаны бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
Тэмцээний өмнөх өдрүүдэд ОУХМ Г.Хэрлэн хүрэл, МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ