Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр (2021.03.28) “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай. Тус онгоцоор АНУ, Австрали, Канад, Сингапур, Филипин, Тайланд, Лаос, Тайвань, ХонгКонгоос нийт 159 иргэн эх орондоо ирэх юм байна.
Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабаас мэдээлснээр, дээрх иргэдийн 85 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 53 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай, 12 нь өндөр настан, 6 нь жирэмсэн иргэн ажээ. Тэднийг “Ворлд Монголиа”, “Корпорейт”, “Тайж” зочид буудлуудад тусгаарлах юм байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ