Хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билигт сайн өдөр Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, Жаргалант сумын Бугат багт оршин суух, иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэлсэн. Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эхний хүү 1 кг 830 гр, хоёр дахь хүү 2 кг 110 гр, гурав дахь охин 1 кг 850 гр тус тус мэндэлжээ. Залуу хос ихрүүддээ О.Eрөөлтхүү, О.Ивээлтхүү, О.Хувьзаяа гэсэн нэр хайрласан байна.
Ховд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар гурван ихэр хүүхдээр бүл нэмсэн залуу хосынд өнөөдөр (2021.03.28) очиж, гурван өрөө байрны батламж гардуулжээ.
Тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Ховд нутгийнхаа нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг болгож ихрүүдээ 3 өрөө байраар мялаахаар батламж гардуулж байна” хэмээн хэлсэн байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ