Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.28-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртлээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмогийн харү башёгийн шийдвэрлэх 15 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.03.28) явагдлаа.


Энэ өдөр Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотай тааран барилдаж, дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртлээ. Мөн тэрбээр энэхүү башёд озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангасан билээ. Түүний араас маэгаширагийн 12-д эрэмбэтэй Аоияама, озэки Асанояама, озэки Такакэйшо, комүсүби Такаяасү тэргүүтэй бөхчүүд удаалав.

Монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров долоон даваа, найман унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн долоон даваа, найман унаатай, Чиёошома Г.Мөнсайхан, найман даваа, долоон унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, 10 унаатай, Хошорюү С.Бямбасүрэн найман даваа, долоон унаатай тус тус башёг өндөрлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж