СЗХ: Хоёр ААН, гурван ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцлав | News.MN

СЗХ: Хоёр ААН, гурван ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцлав

СЗХ: Хоёр ААН, гурван ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцлав

СЗХ: Хоёр ААН, гурван ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцлав

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит зургаа дахь удаагийн хуралдаан өнгөрсөн Баасан гариг (2021.03.26)-т болж, нийт 34 асуудал хэлэлцэв.

Банкны тухай хуулийг дагалдах түр журмын төслийг боловсруулахыг зөвшөөрөв

Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах хянах түр журмыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран батална” гэж заасан. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А-50/53 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг түр журмын төслийг боловсруулж Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтарсан тушаалаар батлахыг Санхүүгийн зохицуулах хорооны даргад зөвшөөрөх тухай асуудлыг хуралдаанаар шийдвэрлэжээ.

Хамтарсан тушаалаар батлах түр журмаар банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, банк хувьцаагаа нийтэд болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, нэгж хувьцааг санал болгох үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкинд ирүүлэх мөн төлөвлөгөөг хянахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Түр журмын зохицуулалт хэрэгжиж эхэлснээр банкууд компанийн хэлбэрийг өөрчлөн нээлттэй хувьцаат компани болох, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг боловсруулж 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкинд ирүүлэх юм.

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ

Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгагдсан.

Дээрх шийдвэрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20.0 сая ширхэг хүртэлх өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компани нь өрийн хэрэгслээ энэ онд багтаан гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн үр ашигтай томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм.

Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компани болох “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анхлан нээлттэй өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргаж, дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц өндөр дүнгээр санхүүжилт татан төвлөрүүлэхээр зорьж буй анхны тохиолдол юм.

Мөн хуралдаанаар “Сүү” ХК-ийн нэмж гаргасан энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасах, “Мандал ассет менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг тус тус шийдвэрлэсэн байна.

Нэр бүхий гурван ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Хуралдаанаар даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр аж ахуйн нэгжид, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид, найман хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн зургаан аж ахуйн нэгж, хоёр иргэнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

Хоёр иргэний үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгон шийдвэрлэхийн зэрэгцээ Хяналт шалгалт, зохицуулалтын газраас нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх,  нэг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн үнэт цаасны зах зээлд дилер, андеррайтын үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын төлөөлөгчдийн, мөн гурван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, хоёр аж ахуйн нэгжийн үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасахаар тус тус шийдвэрлэжээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-28 150.129.143.249

С.Ундармаа бөөрөнхий цагаан мэдээ битгий бич. Эрхийг нь цуцалсан 2 аж ахуйн нэгж, 3 ББСБ нэрээр нь хэл. Ийм мэдээ цаг, ажлын гарз найзаа….

Avatar

зочин 2021-03-28 192.82.83.224

мөнгө хүүлэгчдийг бүгдийг татан буулгаж банкинд шилжүүлэх хэрэгтэй шүүдээ.

Avatar

Zolboo 2021-03-28 37.173.98.178

Зогсоосон ББСБ ын нэрийг ил тод Хурдан зарлахгүй бол олон иргэн хохирно . мэдсээр байж Хохироосон та нар Хариуцлагаа хүлээнэ шүү.

Avatar

Зочин 2021-03-28 66.181.184.28

Хамгийн түрүү ББСБ-н нэрийг зарлах ёстой биз дээ иргэд хохирвол хэн хариуцах вэ?. Нэр бүхий гэж юу юм

Avatar

Шударга 2021-03-28 192.82.74.121

ББСБ-ын нэрийг нь ил тод болгооч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж