Олноороо цуглаж, шагай тоглосны улмаас халдварын голомт үүсчээ | News.MN

Олноороо цуглаж, шагай тоглосны улмаас халдварын голомт үүсчээ

COVID-19

Олноороо цуглаж, шагай тоглосны улмаас халдварын голомт үүсчээ

Олноороо цуглаж, шагай тоглосны улмаас халдварын голомт үүсчээ

Булган аймгийн Сэлэнгэ суманд өчигдөр (2021.03.28) 20:00 цагт гурван тохиолдол батлагдсан бол 21:00 цагт есөн тохиолдол шинээр нэмэгдэн, нийт 12 иргэнээс Covid-19 илрээд байна. Сэлэнгэ суманд мэргэжлийн багууд шуурхай ажиллаж байгаа тухай тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Нийт 105 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авснаас ийнхүү 12 тохиолдлын хариу эерэг гарчээ.

Одоогийн байдлаар дахин 12 хүний шинжилгээний хариу гараагүй, хүлээгдэж байгаа аж. Тухайн суманд олноороо цуглаж, шагай тоглосны улмаас анхны голомт үүссэн байна. Тус сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлснээр, халдвар авсан 12 иргэний биеийн байдал хөнгөн хэлбэртэй байгаа бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг гарвал эмчлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, тухайн сумын Онцгой комисс, Булган аймгийн Шуурхай штабаас голомтыг тухайн сумын хэмжээнд барихын тулд шуурхай ажиллаж буй юм байна. Халдварыг тархаахгүй байхад иргэдийн хариуцлагатай байдал маш чухал болохыг албаныхан анхааруулжээ.

Мөн өчигдөр Орхон аймагт онош батлагдсан иргэний хувьд Хутаг-Өндөр, Орхон, Булган сумдаар явсан маршруттай, Булган суманд хоёр айлд очсон өгүүлэмжтэй бөгөөд ойрын хавьтлын 54 хүн тогтоогдсон байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-28 139.5.217.199

Хийх ажилгүй гиюүрч яваа амьтад зөв ш дээ. 1 малаа сая гаргаад зарчихна. Тэгээд л тэр мөнгөө зугаа цэнгэлд зарцуулна. Хотод ирвэл хүүхэнд өгнө. Чааваас даа.

Avatar

Зочин 2021-03-28 66.181.161.63

Шагай тоглож вирус тараасан анхдагч нь манай Булганыхан

Avatar

Зочин 2021-03-28 64.119.16.18

хэнэггүй ОРК-уудаа гэж…

Avatar

Зочин 2021-03-28 202.126.90.39

Хотыг бол хөл хорих барих тогтоох эмчлэх амар.Хөдөө 1 хүн нь 54 дахин гэхээр бараг боломжгүй.

Avatar

Зочин 2021-03-28 202.55.188.84

Үхсэнийх нь шагай тоглох бэ ….архи л гударч байгаа шд.

Avatar

Зочин 2021-03-28 103.26.193.126

Xөлдүү толгойнууд!!! Малаасаа дор юмнууд!!!

Avatar

Зочин 2021-03-28 122.201.31.223

IM MALNUDIG BU EMCHIL ZARDLIG N TULUL

Avatar

Зочин 2021-03-28 166.205.141.46

Найрлаж наадамдахгүй л бол үхчих рээд байдаг юмуу хаашаа юм?

Avatar

Зочин 2021-03-28 64.119.20.66

бүүр нэг золбин юмаа

Avatar

Зочин 2021-03-28 166.205.141.46

Билэг танхай хүмүүс шүү дээ

Avatar

Зочин 2021-03-28 64.119.26.61

чам шиг л орk биш байх

Avatar

Zochin 2021-03-28 202.21.124.131

Hudlaa s*****a boli. Namiin bayar geed nambar van uhna huuk zandan.ongon ednuus chin tevreldeed yavaad bsn bzde. Ted nar chin yagaad virus tusdaggui. Ard tumend bolohoor tusaad hun unemshimeer yum bichij baigaach

Avatar

Зочин 2021-03-28 192.82.77.241

Арчаатай нь тусахгүй байгаа мал даа.

Avatar

Зочин 2021-03-28 202.126.89.76

Хөдөө хотгүйл тэнүүчлэх юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж