“Эрдэнэс Тавантолгой”-н бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэв | News.MN

“Эрдэнэс Тавантолгой”-н бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэв

“Эрдэнэс Тавантолгой”-н бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэв

“Эрдэнэс Тавантолгой”-н бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэв

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 96 тоот тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөг болон 100 америк долларын нэрлэсэн үнэтэй, 2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл (бонд)-ийг бүртгэжээ.

Тус компани нь энэхүү өрийн хэрэгслийг гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилт татан төвлөрүүлэх юм. Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

lol 2021-03-28 202.21.109.121

jiliin 10% yum uu..2 jiliin 10% yum uu…ali esvel sariin 10% yum uu(shunaltav)
..

Avatar

Зочин 2021-03-28 192.82.77.241

10% гэнэ үү. Хүн авах юм болов уу даа.

Avatar

Зочин 2021-03-28 103.212.116.229

зөв л зүйлд зарцуулаарай, утгагүй, тооцололгүй төсвийн зардалууд арай л хэтэрхий байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж