"Хавдартай хүн халдвар авбал нас барах эрсдэл маш өндөр" | News.MN

"Хавдартай хүн халдвар авбал нас барах эрсдэл маш өндөр"

"Хавдартай хүн халдвар авбал нас барах эрсдэл маш өндөр"

"Хавдартай хүн халдвар авбал нас барах эрсдэл маш өндөр"

Covid-19-ийн халдвар гарсан эмнэлгүүдийн нэг нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ). Зарим эмнэлэг халдварын голомт болсон бол тус эмнэлэг халдварыг тэр даруйд дарсан юм. Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.


-Дотоодод Covid-19-ийн халдвар гарсны дараахан танай эмнэлгийн хоёр эмчээс халдвар илэрсэн. Азаар нэг ч өвчтөнд халдварыг тараагаагүй. Тухайн үед ямар арга хэмжээ авсан бэ?

-Манай эмнэлэгт арванхоёрдугаар сарын 25-нд халдвар гарч, эмнэлгээ хаасан анхны тохиолдол болсон. Эрт илрүүлэг хийх зорилгоор бүх ажилчдаа PCR шинжилгээнд хамруулсан юм. Энэ үед хоёр эмчээс халдвар илэрч, эмнэлгийг хамгаалалтад авсан. Тархвар зүйн хувьд олон хүнд халдвар тараасан байж болзошгүй байсан ч азаар тийм зүйл болоогүй. Яаралтай арга хэмжээ авч, эмнэлгээ хааснаар нэг ч өвчтөн, ажилтанд халдвар тараагаагүй. Мөн бүх ажилчид маск зүүж, тасаг хоорондын хөдөлгөөнийг хорьж, агааржуулалт хийж эмнэлэг дотроо халдвар хамгааллын дэглэм сайн барьсантай холбоотой. Амны хаалт сайн зүүсэн тохиолдолд халдвараас сайн хамгаалж чадна гэдэг нь дээрх тохиолдол дээр харагдсан. Түүнээс хойш 2-3 тохиолдол гарсан. Хавьтагчийг нь тогтоогоод, тусгаарлаад явахад  эмнэлгээ хаалгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэдгийг харсан. Одоогоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

-Хавдартай иргэдийг вакцинжуулж эхэлж байна. Одоогоор 25740 тун Файзер вакцин орж ирсэн. Хавдартай иргэдийг дархлаажуулахад хэдэн тун вакцин шаардлагатай вэ?

-Одоогоор хавдраа эмчлүүлсэн, хяналтад байгаа 29 мянган хүн бий. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь вакцинд хамруулна гэвэл 58 мянган тун вакцин шаардлагатай. Гэхдээ бид эрэмбэлэн ангилал хийж байгаа. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст энэ удаад вакцин хийхгүй. Одоогоор хавдартай 6000 орчим хүн уг вакциныг хийлгэхээр бүртгүүлээд  байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хавдрын нийгэмлэгүүд хавдартай хүнийг хамгийн түрүүнд вакцинжуулахыг зөвлөж байгаа. Учир нь, хавдартай хүн Covid-19-ын халдвар авах л юм бол уушги нь хүндэрч, дархлаа нь муудаж нас барах эрсдэл маш өндөр. Тиймээс  яаралтай хавдартай иргэдээ вакцинжуулах шаардлага тулгарч байгаа юм.

-Файзераас өөр вакцинаар вакцинжуулж болох уу?

-Ерөнхийдөө тухайн улсад байгаа вакцинаар вакцинжуулахыг зөвлөж байгаа. Файзерын хувьд нано технологиор бүтсэн тул хүнд үзүүлэх урвуу чанар нь бага. Тиймээс дархлаа нь муудсан хүмүүст түрүүлж хийх бодлоготой байгаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-29 185.220.100.249

>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-03-29 49.0.142.243

Мэдээ юм бол зөв мэдээ оруулаач дээ. Энэ мэдээгээ оруулахдаа дээрээс чинь шалгаж барьдаггүй юм уу Манай эмч нар чинь хэцүү шүү дээ Халдвар аваад эдгэсэн байхад дахиж илэрлээ гэхэд тэр бол үхчихсэн вирус л байх ёстой гэж дэлхий даяар яриад байхад яагаад Бүр Гадаадад жилийн өмнө явж байсан мэдээ. одоо энэ мэдээ гарч ирээд байгаа юм бэ

Avatar

Зочин 2021-03-29 202.55.188.87

Насанд хурсэн иргэн буртээ 1 сая нехен олговороо егеед хатуу хорио хийгээчээ. Хуухдууд менге авч байгаам чинь хэрэггуй. Халдвар тусаад евдсен ухсэн хумуус яаж эдийн засгаа урагшлуулхав дээ. Харамч аминчхан хун хамгын их шатдын шуу. Иргэдээсээ харамлачаад еерсдее далимдуулж 10 их наядын цавчаа хийх гээд улайраад байхым МАНгар чинь

Avatar

МАН бол Монголын паразит 2021-03-29 202.179.26.19

Тэгээд хавдартай хүмүүсээ үтэр түргэн вакцинд оруулаач. Ер нь энэ өвчний ашиг тусыг хангалттай хүртэж чадсангүй гээд санаатай сунжруулаад, эрсдэлтэй хүмүүсээ албаар ард нь үлдээж, эрсдэлгүй хүмүүст орж ирсэн вакцинаа шахаж дуусгах гээд байгаа юм уу? Иргэд яг ямар хохирол амсвал та нарын сэтгэл чинь ханаж, бие чинь тавирах юм бэ, МАН-ы шимэгч хорхойнууд аа

Avatar

Зочин 2021-03-29 202.126.89.135

MAN bol huvalz yum. Mongolchuudyn tsusyg sorj duusdaggui huvalz!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж