"Хавдартай хүн халдвар авбал нас барах эрсдэл маш өндөр"

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

"Хавдартай хүн халдвар авбал нас барах эрсдэл маш өндөр"

"Хавдартай хүн халдвар авбал нас барах эрсдэл маш өндөр"

Covid-19-ийн халдвар гарсан эмнэлгүүдийн нэг нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ). Зарим эмнэлэг халдварын голомт болсон бол тус эмнэлэг халдварыг тэр даруйд дарсан юм. Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.


-Дотоодод Covid-19-ийн халдвар гарсны дараахан танай эмнэлгийн хоёр эмчээс халдвар илэрсэн. Азаар нэг ч өвчтөнд халдварыг тараагаагүй. Тухайн үед ямар арга хэмжээ авсан бэ?

-Манай эмнэлэгт арванхоёрдугаар сарын 25-нд халдвар гарч, эмнэлгээ хаасан анхны тохиолдол болсон. Эрт илрүүлэг хийх зорилгоор бүх ажилчдаа PCR шинжилгээнд хамруулсан юм. Энэ үед хоёр эмчээс халдвар илэрч, эмнэлгийг хамгаалалтад авсан. Тархвар зүйн хувьд олон хүнд халдвар тараасан байж болзошгүй байсан ч азаар тийм зүйл болоогүй. Яаралтай арга хэмжээ авч, эмнэлгээ хааснаар нэг ч өвчтөн, ажилтанд халдвар тараагаагүй. Мөн бүх ажилчид маск зүүж, тасаг хоорондын хөдөлгөөнийг хорьж, агааржуулалт хийж эмнэлэг дотроо халдвар хамгааллын дэглэм сайн барьсантай холбоотой. Амны хаалт сайн зүүсэн тохиолдолд халдвараас сайн хамгаалж чадна гэдэг нь дээрх тохиолдол дээр харагдсан. Түүнээс хойш 2-3 тохиолдол гарсан. Хавьтагчийг нь тогтоогоод, тусгаарлаад явахад  эмнэлгээ хаалгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэдгийг харсан. Одоогоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

-Хавдартай иргэдийг вакцинжуулж эхэлж байна. Одоогоор 25740 тун Файзер вакцин орж ирсэн. Хавдартай иргэдийг дархлаажуулахад хэдэн тун вакцин шаардлагатай вэ?

-Одоогоор хавдраа эмчлүүлсэн, хяналтад байгаа 29 мянган хүн бий. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь вакцинд хамруулна гэвэл 58 мянган тун вакцин шаардлагатай. Гэхдээ бид эрэмбэлэн ангилал хийж байгаа. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст энэ удаад вакцин хийхгүй. Одоогоор хавдартай 6000 орчим хүн уг вакциныг хийлгэхээр бүртгүүлээд  байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хавдрын нийгэмлэгүүд хавдартай хүнийг хамгийн түрүүнд вакцинжуулахыг зөвлөж байгаа. Учир нь, хавдартай хүн Covid-19-ын халдвар авах л юм бол уушги нь хүндэрч, дархлаа нь муудаж нас барах эрсдэл маш өндөр. Тиймээс  яаралтай хавдартай иргэдээ вакцинжуулах шаардлага тулгарч байгаа юм.

-Файзераас өөр вакцинаар вакцинжуулж болох уу?

-Ерөнхийдөө тухайн улсад байгаа вакцинаар вакцинжуулахыг зөвлөж байгаа. Файзерын хувьд нано технологиор бүтсэн тул хүнд үзүүлэх урвуу чанар нь бага. Тиймээс дархлаа нь муудсан хүмүүст түрүүлж хийх бодлоготой байгаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж