Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс тарина | News.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2.6 км үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарихаар болсон байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлсэн хүсэлтийн дагуу "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул тэргүүтэй удирдлагын багтай уулзалт зохион байгуулж, хүрээлэнгийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлуудтай танилцаж, хамтран ажиллах чиглэлээр тавьсан санал, хүсэлтүүдийг сонсч санал солилцжээ.

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай талбайг хамардаг тус хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2.6 км үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажил болон хүрээлэнгийн мод үржүүлгийн 10 га талбайд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцсэн байна.

Энэхүү уулзалтад Хотын Ерөнхий менежер, Чанарын менежментийн зөвлөлийн эрдэмтэд, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллагууд тус тус оролцжээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-28 124.158.107.35

ҮЦХн хотын харьяа байгууллага хотоос удирдлага нь томилогддог байтал хоттой санамж бичиг байгуулана чхшг солиорлоо юу амьгүй албатуудаа

Avatar

Зочин 2021-03-28 150.129.143.249

10 жил энэ хүрээлэнгийн дэргэд амьдарч бна. Ёстой бштэхгүй ажилтай газардаа… Модоо услахгүй хэдэн машин өглөө нэг харагдана тэгээд алга болно. Усжуулах системээ ажилуулахгүй 10 жил болж байна. Усжуулах систем нь үрэн таран болж буй…

Avatar

Зочин 2021-03-28 66.181.161.61

ҮЦХ БОЛ ХАМГИЙН БҮТЭХГҮЙ ГАЗАР МОДОО АРЧИЛЖ БАЙХЫГ НЬ БАРАГ ХАРААГҮЙ.

Avatar

Зочин 2021-03-28 185.220.101.137

)))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

ЗОЧИН 2021-03-28 66.181.180.184

НАРС УРГАХ ГЭЖ 100 ЖИЛ БОЛНО ШҮҮ. ТЭРНИЙ ОРОНД МОЙЛ, УЛИАС ТАРЬВАЛ ХУРДАН УРГАНА ДА.

Avatar

Зочин 2021-03-28 66.181.180.111

nars harin hurdan urgadag ch dee.odoo ter selengiin narsiig haraachee.. ulias ch hurdan urgadag vnen ch nabch hiiseed mash ih hetsvv ch dee..

Avatar

Зочин 2021-03-28 202.179.26.233

жижгийг тарих тусмаа найдвартай. 30 см юм тарьсан, 5 жилд 1,6 метр болчихоод байж л байна.

Avatar

Иргэн 2021-03-28 66.181.179.84

Оюунзул манай дүүргээс НИТХ-д сонгогдсон. Сонгогч нар чинь чамд итгэж найдаж байгаа шүү. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ногоон ой болгоорой.Сэлэнгийн тужийн нарсанд 10 сая мод тарьсан туршлагыг судлаж хэрэгжүүлээрэй.Модны суулгац үржүүлэх хүлэмж байгуулан ажиллаарай.

Avatar

Зочин 2021-03-28 84.225.184.90

Навчит мод тарих нь зүйтэй. Шилмүүст модыг бодвол давуу тал олон.

Avatar

Зочин 2021-03-28 86.21.24.200

яалаа гэж шилмүүс нь илүү шүү

Avatar

иргэн 2021-03-28 192.82.86.56

Захирагчийн ажлын албаныхаан, ГАДУУР МОД тарьчихаад, нэг ногоон гэрэл асаах гэж тарьсан модоо даавуугаар ороогоод, дээр нь нөгөө асах гэрлийнхээ утсаар ороож ороож боочих юм. ТАРЬСАН МОД УРГАЛАА ЮУ аан. ТАРЬСАН МОДНУУДЫГ янз бүрээр ороож, байгаа бүх утас, даавуунуудыг тарьсан газар болгоноосоо очоод аваад, дан модоор нь ургуулаачээ. 3,4-р хороололоос эхлээд, зүүн тийшээ явсан зам дагуу, РАМАДА үйлчилгээний төвийн эргэн тойронд хороололоос баруун дөрвөн зам хүртэлх, гэх мэт маш олон газрын модны

Avatar

Зочин 2021-03-28 192.82.72.207

Улаанбаатарт нарс ургахгүй ургуулж чадахгүй байна шүү дээ.

Avatar

Зочин 2021-03-28 122.201.26.210

мод тарих амархан үхүүлэхгүй л байлгах хэрэгтэй шүү баахан мөнгө үрчихээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж