Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс тарина

Хуучирсан мэдээ: 2021.03.28-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2.6 км үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарихаар болсон байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлсэн хүсэлтийн дагуу "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул тэргүүтэй удирдлагын багтай уулзалт зохион байгуулж, хүрээлэнгийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлуудтай танилцаж, хамтран ажиллах чиглэлээр тавьсан санал, хүсэлтүүдийг сонсч санал солилцжээ.

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай талбайг хамардаг тус хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2.6 км үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажил болон хүрээлэнгийн мод үржүүлгийн 10 га талбайд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцсэн байна.

Энэхүү уулзалтад Хотын Ерөнхий менежер, Чанарын менежментийн зөвлөлийн эрдэмтэд, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллагууд тус тус оролцжээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж