Газар хөдөлнө гэсэн нь ташаа мэдээлэл гэв | News.MN

Газар хөдөлнө гэсэн нь ташаа мэдээлэл гэв

Газар хөдөлнө гэсэн нь ташаа мэдээлэл гэв

Газар хөдөлнө гэсэн нь ташаа мэдээлэл гэв

Монгол Улсад гуравдугаар сарын 23, 28-нд газар хөдлөлт болох талаар зурхайч М.Намсрайн 2021 оны цаг тооны бичигт тэмдэглэсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй билээ. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн болон зурхайч М.Намсрайн тайлбар мэдээллийг хүргэж байна.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын Эрдэм шинжилгээний ажилтан А.МӨНХСАЙХАН:

-Хүмүүс нэг зурхайчийн гаргасан цаг тооны бичиг дээрх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр маш их түгээж байна. Байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан тооцоолж, өнөөдөр хэдэн цагийн үед хичнээн баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдэнэ гэж хэлэх боломжгүй. Ташаа мэдээлэл. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой. Хүн бүр ойрын хугацаанд хаа нэгтээ аялахгүй байлаа ч үүргэвч  бэлдэж, түүндээ бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч, гар чийдэн зэргийг хийж, гамшиг нүүрлэсэн үед хэрэглэхэд зориулан гэр болон байгаа орчин нөхцөлдөө бэлэн байлгахыг зөвлөж байна.

Зурхайч М.НАМСРАЙ:

-Цаг тооны бичигт байгаль, цаг уурын аюул, ослын шинжийг урьдчилан хэлэх шаардлагатай байдаг. Хүмүүс аливаа эрсдэл, болзошгүй гамшиг ослын үед гарз багатай байх үүднээс цаг тооны бичиг хийдэг гэсэн үг. Түүнээс мөнгөний төлөө хийдэггүй. Газар хөдлөлтийн дохионы талаар зөвхөн энэ жил мэдээлж байгаа юм биш шүү дээ. 1990 оноос хойш тэнгэр хангайн байдлыг урьдчилж хэлж ирсэн. Газар хөдлөлтийн дохио мэдрэгдэнэ гэдэг нь гайхах зүйл биш. Үүнийг батлах, хэн нэгэнд нотлох шаардлагагүй. Дохио мэдрэгдэнэ гэдгийг заавал хүчтэй газар хөдлөлт болно гэж ойлгох нь өрөөсгөл. Би хэлсээр, хийсээр ирсэн. Хүмүүс газар хөдлөлтийн талаар яагаад онцолж байна гэхээр шинжлэх ухааны хувьд урьдчилан тодорхойлох боломжгүй. Надад 365 хоногийн үйл явдлыг тооцох маш их материал бий. Тэр бүгд дээр үндэслэж зурхайд буулгасан. Түүнээс ор үндэсгүй, худал мэдээллийг би нийтэд хүргээгүй.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-28 43.242.243.73

Хэрэв Намсрайн хэлсэн үнэн бол ШУА-ийг ташраар нь татан буулгаж Намсрай төвд хариуцуулах хэрэгтэй. Рэгдэл үүдний жижүүр нь болно биз.

Avatar

Зочин 2021-03-28 122.201.22.21

Нарийндаа өдөр болгон л газар хөдөлдөг хэдэн баллын хүчтэйг хэлэх боломж бол байхгүй хүчтэй газар хөдөлөхыг урьдчилан хэлж чадахгүй бол олныг үймүүлсэний хэрэггүй

Avatar

Зочин 2021-03-28 103.57.95.248

Gazar hudlultiiig shinjleh uhaan baitugai burhan ch meddegui yum. Zurhai gedeg bol tsag toolliig zuv hutluh arga uhaan. Shashintai niileheer utgaa aldaj daldiig hardag bolchihood baigaa bolohoos.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж