Египетийн Суэцийн сувгийг том оврын тээврийн хөлөг онгоц бөглөн, дэлхийн олон худалдааны байгууллагын тээврийг гацааснаас болж олон улс ариун цэврийн цаасны хомсдолд орж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
"Suzano SA" компанийн Гүйцэтгэх захирал Уолтер Шалкагийн хэлснээр Суэцийн сувгийн гацаанаас болж Бразилын ариун цэврийн цаасны түүхий эд буюу модны целлюлоз үйлдвэрлэдэг компанийн түгээлт удааширч байгаа аж.
Болсон явдлыг эргэн сануулахад, Эмпайр Стэйт барилгын өндөртэй тэнцэхүйц хэмжээний урттай "Ever Given" хөлөг онгоц энэ сарын 23-наас хойш хүний гараар бүтсэн Суэцийн сувгийг хөндөлсөн гацсанаас болж тус сувгаар тээвэр хийдэг олон усан онгоц цааш явах аргагүйд хүрч зогсоод буй билээ.
Суэцийн суваг бол Ази, Африкийг холбодог, дэлхийн нийт худалдааны 12 хувь нь дамжин өнгөрдөг чухал ач холбогдолтой усан зам юм.
Шалкагийн мэдэгдсэнээр, ийнхүү түүхий эдийн тээвэр доголдсон нь ариун цэврийн цаасны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, цаашлаад энэ байдал удаан үргэлжилбэл олон улс ариун цэврийн цаасны хомсдолд орж болзошгүй аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ