"Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөх төлөвтэй байна"

Хуучирсан мэдээ: 2021.03.28-нд нийтлэгдсэн

"Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөх төлөвтэй байна"

"Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөх төлөвтэй байна"

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2021 онд 4.3 хувиар өснө гэж таамаглаж байснаа шинэчилж, 6.8 хувиар өснө хэмээн төсөөлжээ.

Тус банкны тайланд “Монгол Улсын хувьд глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон аж ахуйн нэгжүүд цар тахалтай дасан зохицож, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна" гэж дурдсан байна.

Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээл олгож буй нь хөрөнгө оруулалт, уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэх нь. Түүнчлэн глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байхаар байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай болон тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжих аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж