Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа | News.MN

Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа

Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа

Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 80 орчим байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Мөн холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгөхийн зэрэгцээ цаашид үйл ажиллагаандаа тэдгээр асуудлыг тусгаж ажиллахаа илэрхийлсэн.

Хотын даргын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурь баримталж байгаа, мөн энэ саналаа УОК-т удаа дараа илэрхийлсэн гэдгээ бизнес эрхлэгчдэд уламжилсан юм. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүний тоо, эрсдэл улам бүр өссөөр байгаа. Тиймээс аль болох гал алдахгүйн тулд, улбар шар түвшнээс улаан түвшинд шилжиж, хөл хорио тогтоохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох албаныхан ийм амаргүй цаг үед бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой, саналыг сонсож байгаад талархал илэрхийлж, уриалгыг бүхий л талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Та бүхэн энэ цар тахлын үед төрөлх хотоо, эдийн засгаа, хайртай бүхнээ хамгаалахын тулд уриалгад нэгдэж, хичээж ажиллахыг хүсье. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, үйлчлүүлэгч иргэддээ уриалгыг хүргэж, шаардлагаа тавьж ажиллаарай. Улаан түвшин рүү орохгүйн төлөө хотоороо хичээе. Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө үлдэж байгаа өдрүүдэд эрчимтэй, сайн ажиллая" хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-03-28 139.218.63.183

hudlaa shil zuusen baahan tsaas tavisan songuuliin zurag taviad suugaad bhiin ymarch shiidver bhgui unen butehgui ee

Avatar

Зочин 2021-03-28 66.181.161.56

Хөөрхий минь юу ярьдагийн болдоо. Ёстой чадваргүй нөхөр дөө. Хажууд нь сууж байгаа нь хотын орлогч, туслахаа орлогч болгосон

Avatar

Зочин 2021-03-28 66.181.161.56

Сумъяабазар Улаанбаатарыг удирдаж үнэхээр чадахнүй байна. Хотын бүх туршлагатай дарга нарын оронд Сонгинохайрханы хөлдүү хүмүүсээ авчраад тэд нар нь ажлаа мэдэхгүй баларж байна. Хүрэлсүх ерөнхийлөгч болмоор байгаа бол, 2024 онд МАН дахиж ялмаар байгаа бол бөхийг огцруул

Avatar

Иргэн Ч 2021-03-28 122.201.22.175

Залуу улс төрчид улс орноор сайн тоглож байна, УБ хотыг удирдахад боловсрол, ажлын туршлага, олон улсын харилцаа, хамгийн гол нь хүн удирдах авьяас хэрэгтэй гэдгийг ойлгохгүй ….. Сүүлийн үеийн улс төрчдийн тэнэглэл, мэдэхийрэлд хязгаар алга. Эрх мэдэл, мөнгөний төлөөх дайн ширүүсч ….

Avatar

Зочин 2021-03-28 202.55.188.87

Sumtaibuzar chi hurdan ogtsrood zailaad ug duu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж